b0

ХОРООД ХҮМҮҮНЛЭГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДЭМЖИН АЖИЛЛАНА

Админ
2021/12/02

Баянзүрх дүүргийн Улаан загалмайн хорооноос орон нутгийн түвшинд цар хүрээгээ тэлж, анхан шатны хорооны тоог нэмэгдүүлснээр хүмүүнлэгийн үйл ажиллагааг идэвхтэй явуулж, иргэддээ хүрч үйлчлэхэд илүү дөхөм болж байна.

Дүүрэг, орон нутагтаа түшиглэсэн хүмүүнлэгийн ажлын хүрээнд дүүргийн есдүгээр хорооны хамт олон “Хүмүүнлэгийн хөтөч” сургалтанд хамрагдаж, анхан шатны нэгж байгуулан, хамтын ажиллагааны гэрээг батлууллаа.

МУ-ын Засгийн Газар, нутгийн захиргааны байгууллага болон МУЗН-ийн хамтын ажиллагааг удирдан зохион байгуулах чиг үүрэг бүхий “Төр, Улаан загалмайн хамтын ажиллагааны зөвлөл” – ийн ажиллах журмын дагуу дүүргийн ЗДТГ-ын даргаар ахлуулсан орон нутгийн салбар зөвлөлийг БЗД-ийн Засаг даргын захирамжаар 2020 онд байгуулан үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.
ХҮМҮҮНЛЭГИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна