bg

ХҮҮХЭД БҮХЭН ИНЭЭЖ БАЙГ

Админ
2021/12/28

“Хүүхэд бүхэн инээж байг” уриан дор зохион байгуулсан гар зураг, эссе бичлэгийн уралдааны шилдэг бүтээлийн эздийг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хуралдааны танхимд хүлээн авлаа. Уралдааныг Тусгай хэрэгцээт хүний эрхийг хамгаалах өдрийг угтан Нийслэлийн Нийгмийн халамжийн газраас 7-18 насны хүүхдүүдийн дунд зохион байгуулсан юм.

Баянзүрх дүүргээс оролцсон авьяаслаг, ухаалаг шилдэг оролцогчдыг дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс шинэ жилийн бэлэг, бүтээлийн номоор урамшууллаа.


Хүүхэд орчин тойрноо хэрхэн харж дүгнэдэг, юуг өөрчилж, нөлөөлмөөр байгаа талаараа өөрийн уран сэтгэхүйгээр баяжуулан гар зураг, эссе бичлэгээр дамжуулан илэрхийлжээ.

“Насанд хүрэгчдийн анзааралгүй үлдээдэг бяцхан хэдий ч чухал зүйлийг сануулсан, ухааруулсан гайхалтай бүтээлээр бид ч томчуудтай адил бусдад нөлөөлж чадна гэдгээ харуулсан хүүхдүүдээрээ бахархаж байна” хэмээн дүүргийн Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслийн удирдагч Ц.Алтанзагас бэлэг гардуулах үеэрээ дурдаж байлаа.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна