bh

​БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ШУУРХАЙ ШТАБ ХУРАЛДЛАА

Админ
2021/12/30

Коронавируст халдварын Омикрон хувилбарыг дотоодод тархахаас хамгаалж, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байна. Баярын өдрүүд эхэлж, иргэдийн анхаарал суларч байгаатай холбогдуулан УОК-ын 6 дугаар тогтоолд тусгагдсан 3 хоногийн тусгаарлалтын дэглэмийн биелэлтэд багагүй бэрхшээл учирч байгаа юм.


Өнөөдөр дүүргийн Шуурхай штаб цаг үе, нөхцөл байдлын талаар хуралдлаа. Хуралдааны эхэнд Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч бөгөөд Шуурхай штабын дарга Г.Жаргалсайхан Омикрон хувилбартай холбоотой гаргасан Засгийн газар, УОК, Нийслэлийн Засаг даргын тогтоол, шийдвэрийг уншиж танилцуулсан юм. 


Улмаар шийдвэрүүдтэй холбоотой ойлголтын зөрүүгээ арилгаж, эргэлзээтэй асуудлаа хэлэлцэж, нэг шийдэлд баттай зогсох шаардлагатайг сануулж байлаа. Гадаад улсаас ирж, тусгаарлагдаж буй иргэддээ сэтгэл санаа, санхүүгийн хүндрэл учруулахгүй түргэн шуурхай үйлчилж,  тусгаарлалтаас гарсан үед цаг алдалгүй биеийн байдлыг тандах арга хэмжээ авахаар тохирч, зохион байгуулалтын ажлыг дүүргийн Эрүүл мэндийн төв хариуцахаар боллоо.


Түүнчлэн нийт иргэдийг халдвар хамгааллын дэглэмээ чандлан сахиж, хайртай хүмүүсээ болзошгүй эрсдэлээс хамгаалж, шинэ оноо аюул, эрсдэлгүй угтахыг дүүргийн Шуурхай штабаас уриалж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна