bj

ЭХ ОРНЫ ЗҮҮН ХЯЗГААРТ АЛБА ХААЖ БАЙГАА ЦЭРЭГ ЭРСЭЭ ЭРГЭЛЭЭ

Админ
2022/01/03

Эх орны зүүн хязгаарт алба хааж буй Зэвсэгт хүчний 327, Хилийн 0306 болон 0198 дугаар ангитай танилцах, сонсогч нарын санал сэтгэгдлийг сонсох нээлттэй өдөрлөг зохион байгууллаа.


Өдөрлөг 12 дугаар сарын 24-нөөс 27-ныг хамарчээ. Дорнод аймагт байрлах тус ангиудад Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штаб, Нийгмийн хөгжлийн хэлтэс хамтран ажиллаж, дүүргийн Засаг даргын мэндчилгээ, гарын бэлгийг хүргүүлсэн юм.


Мөн цэргийн ангийн үйл ажиллагааг дэмжиж 3 үйлдэлт принтер, Короновируст цар тахлаас урьдчилан сэргийлэх амны хаалт, гар ариутгагчийг хүлээлгэн өгсөн байна. Хугацаат цэргийн албанд татагдсан дайчдыг сэтгэл санаагаар дэмжих үүднээс ар гэрээс нь илгээсэн захиа болон бусад илгээмжийг уламжилжээ.


Энэ үеэр Цэргийн штабын дарга О.Энх-Амар “Цэргийн албыг нэр төртэй гүйцэтгэж буй эр цэргүүддээ Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж байгуулагдсаны 100, Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын 110 жилийн ойн баярын мэнд хүргэе. Эндээс сурч, суулгасан эх оронч сэтгэл, бахархам түүхээ үргэлж санаж, хадгалж яваарай” хэмээсэн юм.

Дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Г. Шүрэнцэцэг “Нийслэл Улаанбаатар хотын түүхэн замнал, хөгжлийн” талаар сонирхолтой яриа, танилцуулга хийн мэдээ мэдээлэл өглөө.


Түүнчлэн иргэн, цэргийн харилцааг бэхжүүлэх үүднээс шинэ жилийн баярыг угтан Зэвсэгт хүчний 327 дугаар ангид татагдсан байлдагч, 2 хүүхдийн аав Т.Мөнгөншагайн хүү М.Мөрөн, охин М.Мишээлд баярын бэлэг болон ар гэрт нь хүнсний бүтээгдэхүүн гардуулж, цахимаар уулзуулах арга хэмжээ зохион байгуулсан байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна