bl

ЦЭРГИЙН БҮРТГЭЛ НЭГДҮГЭЭР САРЫН 05-НЫ ӨДРӨӨС ЭХЭЛНЭ

Админ
2022/01/04

2022 оны цэргийн бүртгэлийн сургалт, семинарыг Баянзүрх дүүргийн Цэргийн штабаас  Засаг дарга, зохион байгуулагч нарт өнөөдөр /2022.01.04/ зохион байгуулж байна.  

Сургалтаар НЗДТГ-ын Цэргийн штабын Мэдээллийн аюулгүй байдлын офицер, хошууч Б.Чимэд “Төрийн болон албаны нууцын тухай" хуулийн талаар мэдээлэл өгч, дүүргийн Цэргийн штабаас цэргийн бүртгэл явуулах хууль эрх зүйн үндэслэл, цэргийн бүртгэлийн үеийн хөтлөгдөх маягт, анкетуудыг хөтлөх, цэргийн мэдээллийн санд бүртгэл хийх талаар мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэн ажиллалаа.  


Энэ удаагийн цэргийн бүртгэл 2022 оны 01 дүгээр сарын 05-21-ний ажлын өдрүүдэд явагдах бөгөөд цэргийн үүрэгтэн хорооны байранд болон цахим үйлчилгээний нэгдсэн портал E-MONGOLIA системээр бүртгүүлэх боломжтой юм.


 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна