bm

ИРГЭНИЙ ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛЭХ АРГА ЗҮЙН СУРГАЛТ ОРЛОО

Админ
2022/01/07

Иргэд иргэний нийгмийн байгууллагаар дамжуулан эрүүл мэндийн чиглэлээр хийгдэж буй төсвийн хөрөнгө оруулалтад өөрийн саналаа тусгуулах арга зүйг ОУБ-ууд сурталчлан таниулж байна. Сургалт “нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх төсөл буюу МАСАМ\MASAM\” нэрийн дор хоёр өдөр, дөрвөн үе шаттайгаар болж өнгөрлөө. Сургалтад Баянзүрх болон Хан-Уул дүүргийн ЗДТГ, иргэний нийгмийн байгууллага, иргэдийн төлөөлөл оролцсон юм.


Баянзүрх дүүргийн хувьд тухай бүрд нь иргэдийн санал хүсэлтийг цахимаар болон цаасаар хүлээн авч,  бодлого шийдвэртээ тусгасаар ирсэн. Харин энэ удаагийн сургалтын үр дүнд хамгийн их эрэлт хэрэгцээ бүхий эрүүл мэндийн салбарт хийж буй ажлууд, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтад илүү системтэйгээр,  иргэний нийгмийн байгууллагууд болон иргэдтэй нягт уялдаа холбоотой хамтрах талаар төлөвлөгөө гарган ажиллахаар боллоо. Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслийн удирдагч Ц.Алтанзагас “Төрийн үйл ажиллагаа иргэдийн төлсөн татварын үр дүнд хэрэгждэг. Тиймээс иргэд төлсөн татварынхаа хариуд авч буй үйлчилгээ, аливаа арга хэмжээнд хяналт тавих нь зүйн хэрэг. Тиймээс ч манай дүүргийн хувьд аль болох иргэдийн санал хүсэлтийг сонсдог, иргэдтэйгээ ойр дүүрэг болохын төлөө зорьдог. Сургалтын явцад иргэдийн санал санаачилгыг түргэн шуурхай, саад төвөггүй хүлээж авах олон арга замаас суралцлаа.” гэсэн юм.


Сургагчаар Дэлхийн Зөн Монгол ОУБ, Дэлхийн банк голлон ажиллаж, Монгол Улсын Засгийн газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, Нийгмийн хариуцлагын төлөөх дэлхийн байгууллага, Глоб интернэйшнл, Хүүхдийг ивээх сан зэрэг байгууллагатай хамтарч байна.


Монгол Улсын Үндсэн Хуулинд “Засгийн бүх эрх мэдэл ард түмний гарт” хэмээн заасан байдаг. Иргэн төрийн харилцааны эгэх холбооны үндсэнд аливаа бодлого, шийдвэр гарах нь ардчилсан нийгмийн үнэт зүйл юм. Иргэд энэхүү үндсэн эрх, эрх чөлөөгөө хэрэгжүүлж, төрийн үйл ажиллагаанд санал санаачилгаа хүргүүлэх нь төрийн үйл ажиллагаанд оролцох хэлбэр болдог. Иймд бодлого, арга хэмжээг хэрэгжсэн хойно нь шүүмжлэх биш урьдчилан саналаа хүргэх нь жинхэнэ оролцоо болох юм.

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна