bo

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ИРГЭД “ЦЭРГИЙН ҮҮРЭГТНИЙ ҮНЭМЛЭХ”-ЭЭ ГАРДАН АВЛАА

Админ
2022/01/10

Батлан хамгаалах хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга О.Энх-Амар, дүүргийн 4 дүгээр хорооны Засаг дарга Б.Бадамгарав нар Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэнийн үүргээ биелүүлэх 18 нас хүрсэн иргэдэд “Цэргийн үүрэгтний үнэмлэх”-ийг гардуулан өглөө.


Цэргийн штабын дарга дэд хурандаа О.Энх-Амар цэргийн үүрэгтний үнэмлэхээ гардан авсан иргэдэд Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний үүрэг болох эх орноо батлан хамгаалах бэлтгэлийг эзэмших, цэргийн алба хаахтай холбогдсон хууль, эрх зүйн орчин, хүлээх үүрэг хариуцлага үүсэж байгааг цохон тэмдэглээд, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, сурлага, хөдөлмөрт нь амжилт хүсэн, хугацаат цэргийн жинхэнэ албыг хаахыг уриаллаа.




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.