bs

ХҮҮХДИЙН СЭРГЭЭН ЗАСАХ ТӨВ АШИГЛАЛТАД ОРЛОО

Админ
2022/01/12

Өнөөдөр нийслэлийн төдийгүй улсын хэмжээнд жишиг хүүхдийн сэргээн засах “Бяцхан тэмүүлэл” төв Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд нээлтээ хийж, үйл ажиллагаагаа эхлүүлж байна.

Тус төв нь 250 хүүхэд хэвтэн эмчлүүлэх ортой, амбулаторын тусламж үйлчилгээг үзүүлэхээс гадна хүүхдийн сэтгэл засал, хэл засал, арт эмчилгээ, протез эмчилгээг үйл ажиллагаандаа шинээр нэвтрүүлэн нийслэлийн хэмжээнд тусламж үйлчилгээг үзүүлэх аж.

 
Хүүхдийн онцлогт тохируулан гэмтлийн болон хүнд өвчлөлийн дараах нөхцөл байдал, амьдралын хэв маягийг сайжруулах чиглэлээр ийнхүү 30-аад төрлийн эмчилгээнд 0-16 хүртэлх насны хүүхдүүд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой. Тухайлбал сүүлийн жилүүдэд тулгамдаад буй асуудал болох хүүхдийн хэл ярианы хөгжилд хэл заслын кабинет нээж өдрөөр 30 хүүхдийг хэл заслаар эмчлэх боломжтой сэргээн засах эмчилгээг хийх юм.

 
Хүүхдийн сэргээн засах төв нь 1962 онд 0-3 насны хүүхдийг хүлээн авч хүмүүжүүлэх, саатуулах газар /Ясли/ зориулалттай байгуулагдсан бөгөөд 1990 оноос “40 дүгээр сувилал” нэртэйгээр үйл ажиллагаагаа өргөжүүлж, нөхөн сэргээх, сувилах, сэргээн засах тусламж үйлчилгээний клиник сувилал болон ажиллаж байсан юм.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна