bw

“Хүмүүжлийн эерэг арга” сэдэвт сургалт зохион байгууллаа

Админ
2022/01/17

БШУЯ, Дэлхийн Зөн Монгол ОУБ, дүүрэг орон нутагтай хамтран Баянзүрх дүүргийн хэмжээнд сургуулийн нийгмийн ажилтан, сэтгэлзүйч нарт “Хүмүүжлийн эерэг арга” сэдэвт сургалт боллоо. Тус сургалтыг 2022 оны нэгдүгээр сарын 13,14,17-ны өдрүүдэд зохион байгуулсан бөгөөд орон нутгийн сургагч багш нарыг бэлтгэсэн юм.

ЕБС-ийн багш, дотуур байрын багш нарыг хичээл заах, анги удирдах, хүүхэдтэй ажиллах алхам бүртээ хүчирхийлэлгүй арга хандлагыг хэрэглэх, хүүхдийн нас, сэтгэлзүйн болон хувийн онцлогт тохируулан ажиллах ур чадварыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд тус сургалтын зорилго оршиж байгаа юм.

 Дүүргийн хэмжээнд ЕБС-ийн 33 сэтгэл зүйч ажиллаж байгаа бөгөөд хүмүүжлийн эерэг аргаар хүмүүжүүлэх, зөв харилцаа хандлагыг төлөвшүүлэх, сурагчдыг өөрсдөөр нь шийдвэр гаргуулах, ухамсарлахад нь дэмжлэг үзүүлэх зэрэг нөлөөллийн олон хөтөлбөр багтсан байна.

 Сургалтаар хүүхдийн эрх, хамгаалал, хүмүүжлийн эерэг арга зүйг тусган, багш нарыг ажлын байран дээр нь тасралтгүй чадавхжуулах боломжийг олгохоор ажиллаж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна