bx

ОМИКРОН ХУВИЛБАР ЗӨРӨӨД ӨНГӨРӨХӨД ХАЛДВАРЛАХ ЧАДВАРТАЙ

Админ
2022/01/18

Баянзүрх дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан удирдан явууллаа.

Хурлын эхэнд цар тахлын халдварын тархалт, нөхцөл байдлын талаар дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга М.Болд танилцуулсан юм. Дүүргийн хэмжээнд 5922 иргэн дархлаажуулалтын IV тунд хамрагдсан. Цар тахлын омикрон хувилбарын тархалтын оргил үе өрнөж буйтай холбоотойгоор батлагдсан халдварын тохиолдол нэмэгдэж байна. Өдөрт тогтмол 60-70 иргэн хэвтэн эмчлүүлж, эмнэлэгийн орны хүрэлцээ хангалттай бус байгаа талаар мэдээллээ.

Дүүргийн зүгээс хариу арга хэмжээний хүрээнд шинжилгээ авах явуулын багийг 5-аар нэмэгдүүлж, 52 резидент эмчийг өрхийн эмнэлэгүүдэд хуваарилан ажиллуулж байна. Түүнчлэн дүүргийн Эрүүл мэндийн төв нь вирусын генийн дараалал тогтоох аппараттай болсноор өдөрт 200 шинжилгээний хариу гаргадаг байсан бол одоо 3 дахин нэмэгдүүлж 600 шинжилгээний хариуг 24 цагт багтаан гаргах боломжтой болжээ.

Коронавируст халдвар агаар дуслын замаар тархаж байсан бол омикрон хувилбар агаарын замаар буюу зөрөөд өнгөрөхөд халдварлаж байгааг холбогдох газраас анхааруулж байгаа. Иймд халдварын батлагдсан тохиолдлын тоо нэмэгдэж, тархах эрсдэл өндөр байгаатай холбогдуулан төр, хувийн хэвшлийн байгууллагууд халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар илэрсэн үед авах арга хэмжээний тухай түр зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллах болон бусад үүрэг даалгаврыг өглөө.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна