c2

ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛД ШАТ ШАТАНДАА ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАНА

Админ
2022/01/19

Хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдах, үүнд тавих хяналт шалгалтыг тухай бүр хэвшүүлэх, гарч болох аюул ослоос урьдчилан сэргийлэх үүднээс Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Монголын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэшсэн ажилтны үндэсний нийгэмлэг” ТББ-тай хамтран “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх” сургалтыг зохион байгуулж байна.

Сургалтад дүүргийн удирдах албан тушаалтнууд болон хороодын Засаг дарга нар хамрагдаж мэргэжлээс шалтгаалсан өвчлөл, байгууллага, үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх, нөхцөл бололцоог хангах чиглэлээр мэргэжлийн байгууллагын сургагч багш нараас мэдээлэл авч, сайн туршлагуудын дүүрэг орон нутагтаа хэрэгжүүлэхээр боллоо.


Сүүлийн 3 жилд нийслэл хотод үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн аюулгүй байдлыг ноцтой зөрчсөний улмаас 335 үйлдвэрлэлийн осол бүртгэгдэж, 360 ажилтан өртөж үүний 13,4 хувь буюу 48 хүн нас барж, 45,5 хувь буюу 152 хүн байнгын хөгжлийн бэрхшээлтэй болсон байна.

 
Эдгээр ослын шалтгаан нь Хөдөлмөрийн аюулгүй байдлын хууль тогтоомжийн хэрэгжилт хангалтгүй, энэ ажлыг хариуцсан болон нийт ажилтны хөдөлмөрийн аюулгүй байдлын мэдлэг, хариуцлага сул, сургалт сурталчилгаа дутмаг, мэргэжлийн зөвлөх үйлчилгээ орхигдсонтой холбоотой юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна