c3

ГЭР ХОРООЛЛЫН ИРГЭД ЦАГИЙН ХЯЗГААРГҮЙ УНДНЫ УС АВДАГ БОЛЛОО

Админ
2022/01/19

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар Гүүд Нэйборс ОУБ-тай хамтын ажиллагааны хүрээнд гэр хорооллын дөрвөн хорооны таван байршилд ухаалаг худгийн системийг суурилуулж, бүрэн ашиглалтад орууллаа.


 Тус ухаалаг системийг 9 , 17 , 21 , 24 дүгээр хорооны гэр хорооллын иргэд тухайн худгаас карт авснаар ашиглах боломжтой. Өнөөдөр Гүүд Нэйборс ОУБ-ын Монгол дахь Төлөөлөгчийн газрын Суурин төлөөлөгч Жу Сун Хён тус хороодын Засаг дарга нарт "Ухаалаг худгийн систем"-ийн гэрчилгээг гардуулсан юм . 

Худгийн системийг нэвтрүүлснээр иргэд цагийн хязгааргүйгээр аюулгүй, эрүүл ундны усыг авах боломжтой болж байна.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна