Shadow

ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН

Ажлын хэсэг хуралдлаа

Ажлын хэсэг хуралдлаа

ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ, ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН
Нэг хот-Нэг стандарт зорилтот жилийн хүрээнд дүүргийн нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайг тохижуулах, гэрэлтүүлэг, эд хөрөнгийг сэргээн засварлах, эвдэж сүйтгэсэн гэм буруутай этгээдийг олж тогтоож, хохирол барагдуулах ажлыг зохион байгуулж, хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсэг хуралдлаа. Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/188 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг нь 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл дүүргийн нийтийн эзэмшлийн зам талбайн эд хөрөнгөд хяналт тавин ажиллах юм.Тус ажлын хэсгийн ахлагчаар дүүргийн Засаг даргын орлогч Т.Батцогт ажиллаж байгаа бөгөөд нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг засварлах ажлыг зохион байгуулахдаа Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомж, дүрэм, журам, норм стандартыг баримтлан ажиллаж, тухай бүр хийс...
77 байршилд хог ангилан ялгах савтай болов

77 байршилд хог ангилан ялгах савтай болов

ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас орчны бохирдол, ил задгай хаясан хог хаягдлын хүний эрүүл мэндэд үзүүлж байгаа нөлөөллийг бууруулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ажиллах, суралцах нөхцөлийг сайжруулахад чиглэсэн шат дараатай арга хэмжээг авч байгаа билээ.Тухайлбал, дүүргийн Засаг даргын 2019-2020 оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилтын хүрээнд 28 хорооны 77 байршилд хогийн битүү бункер болон хог ангилан ялгах савыг байршуулж эхэллээ.Тус ажлыг дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийсэн бөгөөд өнөөдрийн байдлаар хог ялган ангилах бункерүүдийг байршуулах ажил 40 хувьтай явж байна. Иймд Засаг дарга Т.Баясах, Засаг даргын орлогч Т.Батцогт болон албаны бусад хүмүүс хог ангилан я...
ШҮЛХИЙ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИН ХИЙЛЭЭ

ШҮЛХИЙ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИН ХИЙЛЭЭ

ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд 2020 оны 03-р сарын 02-ны өдрөөс 2020 оны 03-р сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд вакцинжуулалтын ажлыг зохион байгууллаа. Тус арга хэмжээний хүрээнд дүүрэгт ажиллаж, амьдарч буй мал бүхий 123 өрхийн 2.132 үхэр, 2.977 хонь, 2.287 ямаа, 16 гахай нийт 7.412 мал амьтанд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин хийсэн байна.Вакцинжуулалтыг хийхдээ стандартын дагуу зориулалтын хөргүүрийг ашиглан вакцины хадгалалт хамгаалалт, ариутгал халдваргүйжүүлэлтэд анхаарч ажиллалаа. Мөн өрх бүрээр цуваа жагсаалтыг хөтлөн, өрхийн малын эрүүл мэндийн дэвтэрт тэмдэглэл хийж, дүүргийн мал эмнэлгийн тасгаас байнгын зөвлөгөө өгсөн аж. ...
18.958 м.кв талбайд давтан ариутгал хийгээд байна

18.958 м.кв талбайд давтан ариутгал хийгээд байна

ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас шинэ коронавирус буюу /COVID-19/ өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс ариутгал, халдваргүйжүүлэлтийг эхлүүлсэн билээ.Эхний ээлжийн ариутгал, халдваргүйжүүлэлтийг Баяндэмбэрэл ХХК-иас ариутгалын хоёр баг гарган 6 хүний бүрэлдэхүүнтэйгээр дүүргийн 28 хорооны байр болон төр захиргааны байгууллагуудад хийж гүйцэтгэсэн. Тэгвэл тус байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд 2 дахь удаагийн давтан ариутгал халдваргүйтгэлийг 2020 оны 03 сарын 20-ны өдрөөс эхлэн хороод болон төрийн захиргааны байгууллагуудад үнэ төлбөргүй хийж байна.Өнөөдрийн байдлаар дүүргийн 11 хорооны 5.954 м.кв талбай, төр захиргааны байгууллагуудын 13.004 м.кв талбай нийт 18.958 м.кв талбайд ариутгал халдваргүйтгэ...
Мөстсөн хэсгүүдийг сэтэлж, урсацыг өөрчилж байна

Мөстсөн хэсгүүдийг сэтэлж, урсацыг өөрчилж байна

ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны 1,2 дугаар хэсэгт булгийн уснаас халиа дошин үүсч иргэдийн амьдрах орчин хүндрэлтэй болж улмаар тухайн хэсгийн иргэд гэрээсээ гарч чадахгүй нөхцөл байдал үүсээд байсан. Иймд Засаг даргын Тамгын газраас дүүргийн Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын төвтэй хамтран тус хэсэгт үүссэн нөхцөл байдал дээр түргэн шуурхай арга хэмжээ авч байна.Тодруулбал, тухайн хэсэгт ундран гарч буй булгийн усны урсгалыг голдиролд нь оруулж, сэтэрсэн хэсгүүдэд шороо асгаж, мөстсөн хэсгүүдийг сэтэлж, урсацыг өөрчилж байна. ...
Баянзүрхчүүд #SafetyCheckChallenge-д нэгдлээ

Баянзүрхчүүд #SafetyCheckChallenge-д нэгдлээ

ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН
Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын хамт олон гэр бүлийн орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хамгаалах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулж буй #SafetyCheckChallenge аянд нэгдлээ. Иймд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн хамт олныг #SafetyCheckChallenge-д нэгдэхийг урьж байна. Урилгыг хүлээн авсан байгууллага үнэлгээний хуудасны дагуу нийт албан хаагчид өөрсдийн гэрийн аюулгүй байдлыг үнэлж, хийж хэрэгжүүлсэн ажлаа зурагжуулж өөрийн цахим хуудас болон олон нийтийн цахим сүлжээнд байршуулна. Дашрамд, тус аяны хүрээнд дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн хамт олон миний гэр аюулгүй орчин үнэлгээний хуудасны дагуу өөрсдийнхөө хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангаж, гэрийнхээ...