Залуучуудыг дэмжих жил
Shadow

ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ

Тоглоомын талбай, сургууль цэцэрлэгийн орчинд тамхи татахыг хатуу хориглоно!

Тоглоомын талбай, сургууль цэцэрлэгийн орчинд тамхи татахыг хатуу хориглоно!

ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
Иргэн танд Баянзүрх дүүргийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах орон тооны бус салбар зөвлөл болон дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс анхааруулж байна. “Тамхины хяналтын тухай хууль” –д заасны дагуу дараахь орчинуудад тамхи татахыг хориглож байна. 9 дүгээр зүйл.Утаат тамхи татахыг хориглох 9.1.Дараах газар утаат тамхи татахыг хориглоно: 9.1.1.бүх төрлийн нийтийн тээврийн хэрэгсэл; 9.1.2.олон нийтийн үзвэр, үйлчилгээний газар; 9.1.3.шатахуун түгээгүүрийн газар, шатах, тослох, тэсэрч, дэлбэрэх бодис, материалын үйлдвэр, түүний нөөцийн агуулах; 9.1.4.зорчигч тээврийн буудал, зочид буудлын нийтийн танхим, тамхи татахыг хориглосон өрөө; 9.1.5.нийтийн хоол, худалдаа, баар, цэнгээний газрын утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэгээс бусад орчин; 9.1.6.аж а...
Тохижилтын ажил хийв

Тохижилтын ажил хийв

ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж, хотын тоосжилтыг бууруулах зорилгоор гудамж талбайг зүлэгжүүлж, бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг тогтмол хийдэг билээ.Тухайлбал дүүргийн Засаг даргын 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн эрүүл аюулгүй орчинтой дүүрэг зорилтын хүрээнд дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хойд талын автобусны буудлын тохижилтын ажлыг хийж гүйцэтгэлээ. ...
Залуучуудын хөгжлийг дэмжинэ

Залуучуудын хөгжлийг дэмжинэ

ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас энэ оныг Залуучуудын хөгжлийг дэмжих жил болгон зарласан билээ. Залуучуудын нийгмийн амьдралд оролцох идэвхийг нэмэгдүүлэх, залуучуудын санал санаачлагыг дэмжих зорилгоор Залуучуудын салбар зөвлөлийг байгуулсан. Дүүргийн Залуучуудын салбар зөвлөлийн тэргүүнээр Засаг дарга Т.Баясах ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр тус зөвлөлийн анхдугаар хуралдаан амжилттай боллоо. Тус зөвлөл нь ‘’Манлайлагч багш нар’’ НҮТББ, ‘’Дэвшил залуу эмч нарын холбоо’’ ТББ, ‘’Спорт сонирхогчдын Баянзүрх холбоо’’ НҮТББ, ‘’Жижиг дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгч залуучуудын Шийдэл холбоо’’ НҮТББ, Монголын мэргэжлийн спорт авто машины холбоо болон төрийн байгууллагуудын төлөөллөөс бүрдэж байгаа юм. Өнөөдрийн хуралдаанаар дүүргийн залуучуудын салбар зөвлөлийн 2020 оны төлөвлө...
Ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж байна

Ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж байна

ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн ариутгал, гэр хорооллын нүхэн жорлонгийн ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг шат дараатай зохион байгуулж байна.Тодруулбал, дүүргийн 22 хорооны 786 өрх, 23 хорооны 1209 өрхийн нүхэн жорлонг ариутгасан бол нийт 37.200 м.кв нийтийн эзэмшлийн зам, хүүхдийн тоглоомын талбайд ариутгал халдваргүйтгэлийг хийсэн байна.Дүүргийн хэмжээнд нэн шаардлагатай 3000 өрхийн нүхэн жорлонг ариутгахаартөлөвлөснөөс одоогийн байдлаар 1995 өрхийн нүхэн жорлонг ариутгажээ. Ариутгалыг Жавелион 0,06 хувийн уусмалаар нүхэн жорлонгийн эргэн тойрон болон дотор, гадна талбайд тусгай зориулалтын багажаар 4-6 атм даралтаар мананцар үүсгэн шүршиж Гипохлорид кальци 0,5 хувийн сүүн уусмалыг 2 литрийн хэмжээтэйгээр нүхэн жорлон бо...
ISO 9001:2015 олон улсын стандартыг нэвтрүүлнэ

ISO 9001:2015 олон улсын стандартыг нэвтрүүлнэ

ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
Баянзүрх дүүргийн Засаг даргын санаачлагаар төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах чиглэлээр Засаг даргын Тамгын газарт ISO 9001:2015 олон улсын стандартыг нэвтрүүлэхээр зорьж байна. Уг ажлын хүрээнд арга зүйн зөвлөх үйлчилгээ, төслийн үйл явцыг тасралтгүй хянах болон холбох чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг Засаг даргын захирамжаар байгуулж, сургалт судалгааны Полиси төвтэй хамтран “Үйлчилгээний стандарт боловсруулах, ISO 9001:2015 гэрчилгээг авах үйл ажиллагаанд арга зүйн зөвлөх үйлчилгээний гэрээ”-г байгууллаа. 2020 оны эхний хагаст эхлэх уг төслийг хэрэгжүүлснээр дүүргийн Засаг даргын Тамгын газар төрийн үйлчилгээний чанарыг олон улсын стандартад нийцүүлж нутагшуулсан нийслэлийн нутгийн захиргааны анхны байгууллага болох юм. ...
Нөөцийн махны худалдаа үргэлжилж байна

Нөөцийн махны худалдаа үргэлжилж байна

ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
Хаврын улирлын махны хангамж, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, үнийг тогтвортой байлгах зорилгоор "Нөөцийн Махны өргөтгөсөн худалдаа"-г 2020.05.02-ны өдрөөс 2020.05.15-ны өдрүүдэд 10:00-19:00 цагийн хооронд зохион байгуулна. Нөөцийн махыг дүүргийн 8-р хороо “Тэнгэр”худалдааны төвийн гадна талбайд, 1-р хороо “Скай” их дэлгүүрийн гадна талбай, 14-р хороо “Нарантуул” ОУХТ өргөтгөлд, 4-р хороо “Жуков” ын талбай тус тус байршлуудад худалдаална.
МЭНДЧИЛГЭЭ 🇲🇳🤝🇷🇺

МЭНДЧИЛГЭЭ 🇲🇳🤝🇷🇺

ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
Аугаа эх орны дайн дуусгавар болсон түүхэн өдрийн мэндийг та бүхэндээ хүргэе.Баянзүрх дүүрэг бол "Цэрэг"-ийн дүүрэг. Тийм ч учир бид жил бүрийн энэ өдөр ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар, маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Гэвч дэлхий нийтийг цочроосон аюулт тахалтай тэмцэж байгаа эдгээр өдрүүдэд Орос орон болон бусад холбоотон улсуудын аугаа ард түмний эрэлхэг зоригийн бэлэг тэмдэг болсон энэ өдөр тохиож байна.Ингээд аугаа их Ялалтын баярын мэндийг бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид, одоо ажиллаж буй генерал, офицер, ахлагч нартаа чин сэтгэлээсээ хүргэж, эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. ХҮНДЭТГЭСЭНЗАСАГ ДАРГА Т.БАЯСАХ ...
III хороонд ариутгал хийж байна

III хороонд ариутгал хийж байна

ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
Шинэ төрлийн коронавирусийн халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилго бүхий ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажил үргэлжилж байна.Тодруулбал, дүүргийн гуравдугаар хороо Сансарын үйлчилгээний төв, Сансарын тунэль, Улсын нэгдсэн хоёрдугаар төв эмнэлэг болон орон сууцны бусад хорооллуудад ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байгаа юм.