Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр буюу өнөөдөр боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар нар мэдээлэл хийв. Нийслэл хот ирэх лхагва гарагаас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт буцаж шилжинэ.2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 06.00 цагаас 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 06.00 цаг хүртэл 14 хоног нийслэлийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжинэ. 14 хоногийн хугацаанд:- Эрчим хүч, дулаан, сайжруулсан шахмал түлш- Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлт, тээвэрлэлт- Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлт- Малын өвс, тэжээлийн түгээлт, тээвэрлэлт- Улсын онц чухал болон стратегийн ач холбогдолтой обьект, байгууллага, тэдгээрийн хүч хэрэгслийн ха...