Shadow

ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ

16.831 өрхийн нүхэн жорлонг ариутгана

16.831 өрхийн нүхэн жорлонг ариутгана

ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас шинэ төрлийн Коронавирус буюу ''Ковид-19''-ын халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд дүүргийн хэмжээнд ариутгал халдваргүйжүүлэлтийг шат дараатай зохион байгуулж байна.Тодруулбал дүүргийн хэмжээнд 20 хороонд нүхэн жорлонтой 42.925 өрх байгаа бөгөөд эхний ээлжинд зайлшгүй шаардлагатай 16.831 өрхийн нүхэн жорлонг ариутгахаар төлөвлөж ажилдаа ороод байна
23 дугаар хороонд ажиллав

23 дугаар хороонд ажиллав

ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
Нийслэлийн Баянзүрх Онцгой комиссын дарга Т.Баясах болон албаны бусад хүмүүс 23 дугаар хороонд ажиллаж үүсээд буй нөхцөл байдалтай танилцлаа. Тухайлбал урин дулааны улирал эхэлж тус хорооны 1,2 дугаар хэсэгт булгийн уснаас халиа дошин үүсч иргэдийн амьдрах орчин хүндрэлтэй болж улмаар тухайн хэсгийн иргэд гэрээсээ гарч чадахгүй нөхцөл байдал үүсэх эрсдэлтэй байгаа юм.Иймд Онцгой комиссын дарга Т.Баясах болон албаны бусад хүмүүс тус байршилд ажиллан мэргэжлийн ангиудад тодорхой чиглэл өгөв. Тухайн хэсгээс ундран гарч буй булгийн усны урсгалыг голдиролд нь оруулах, айл өрхүүд рүү ус орохоос хамгаалж далан босгох арга хэмжээг авахыг Онцгой байдлын хэлтэс, Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын төвд тус тус үүрэг болгов. ...
‘’Хөгнө хаан’’ худалдааны төвийн хамт олондоо баярлалаа

‘’Хөгнө хаан’’ худалдааны төвийн хамт олондоо баярлалаа

ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
Баянзүрх дүүргийн Онцгой комисст өнөөдөр 21 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг ‘’Хөгнө хаан’’ худалдааны төвийн хамт олноос сэтгэлийн хандив өглөө. Тус байгууллага нь нийгмийн хариуцлагын хүрээнд Шинэ коронавирус буюу ‘’КОВИД-19’’-ийн тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг дүүргийн хэмжээнд авч, иргэдийн амьдрах эрүүл, амар тайван орчныг бүрдүүлж, эрсдэлд нөхцөлд ажиллаж буй албан хаагчдад урам хайрлаж мөнгөн тусламж үзүүлсэн юм. Иймд Засаг даргын орлогч Т.Батцогт болон албаны бусад хүмүүс тус төвийн хамт олныг хүлээн авч, дэлхий нийтийг цочроосон энэ аюулт өвчний тархалтын үед өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж буй албан хаагчдад сэтгэлийн дэм үзүүлж байгаад Талархал илэрхийллээ. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай ...
Хүүхдийн холбооны хамт олонд баярлалаа

Хүүхдийн холбооны хамт олонд баярлалаа

ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
Баянзүрх дүүргийн Онцгой комисст өнөөдөр Хүүхдийн холбооноос амин дэм, маск болон гар ариутгагч хандивлалаа.Тус холбоо нь нийгмийн хариуцлагын хүрээнд Шинэ коронавирус буюу ‘’КОВИД-19’’-ийн тархалтаас урьдчилан сэргийлэх ажлыг дүүргийн хэмжээнд зохион байгуулж, эрсдэлд нөхцөлд ажиллаж буй албан хаагчдад урам хайрлаж, сэтгэлийн дэмжлэг үзүүлсэн юм. Засаг дарга Т.Баясах, Засаг даргын орлогч Т.Батцогт нар энэ цаг үед төрөөс гаргаж буй аливаа шийдвэрийг хэрэгжүүлж, эрсдэлд нөхцөлд ажиллаж буй албан хаагчдад сэтгэлийн дэм үзүүлж, урам хайрлаж байгаад чин сэтгэлийн Талархал илэрхийллээ. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай. ...
Иргэн Р.Ратна-Очир 1000 ширхэг маск хандивлав

Иргэн Р.Ратна-Очир 1000 ширхэг маск хандивлав

ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
Баянзүрх дүүргийн Онцгой комисст өнөөдөр дүүргийн 7 дугаар хорооны иргэн Р.Ратна-Очир 1000 ширхэг маск, гар ариутгагч хандивлалаа. Шинэ коронавирус буюу ‘’КОВИД-19’’-ийн тархалтаас урьдчилан сэргийлэх ажлыг дүүргийн хэмжээнд зохион байгуулж, эрсдэлд нөхцөлд ажиллаж буй албан хаагчдад урам хайрлаж, сэтгэлийн дэмжлэг үзүүлсэн юм. Иймд Засаг даргын орлогч Т.Батцогт энэ цаг үед төрөөс гаргаж буй аливаа шийдвэрийг хэрэгжүүлж, эрсдэлд нөхцөлд ажиллаж буй албан хаагчдад сэтгэлийн дэм үзүүлж, урам хайрлаж байгаад чин сэтгэлийн Талархал илэрхийллээ. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай. ...