
БЗД-ийн иргэд илрүүлэг шинжилгээний талаар 1900-1063 дугаараар лавлаж болно
Коронавирусийн халдвар дотоодод бүртгэгдэж, бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбогдуулан БЗД-ээс иргэдэд коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж, илрүүлэг шинжилгээний мэдээлэл өгөх зорилгоор ажлуулж эхэлсэн "Call Center" төвийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна.
"Call Center"-ийн холбогдох утас 1900-1063. Өдөр бүр 08:00-20:00 хооронд ажиллаж байгаа юм.
Иргэд илрүүлэг шинжилгээ, эмнэлэг, шинжилгээний байруудтай холбоотой бүхий л мэдээллийг "Call Center"-ээс авах боломжтой билээ.
...