Иргэн танд Баянзүрх дүүргийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах орон тооны бус салбар зөвлөл болон дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс анхааруулж байна. “Тамхины хяналтын тухай хууль” –д заасны дагуу дараахь орчинуудад тамхи татахыг хориглож байна. 9 дүгээр зүйл.Утаат тамхи татахыг хориглох 9.1.Дараах газар утаат тамхи татахыг хориглоно: 9.1.1.бүх төрлийн нийтийн тээврийн хэрэгсэл; 9.1.2.олон нийтийн үзвэр, үйлчилгээний газар; 9.1.3.шатахуун түгээгүүрийн газар, шатах, тослох, тэсэрч, дэлбэрэх бодис, материалын үйлдвэр, түүний нөөцийн агуулах; 9.1.4.зорчигч тээврийн буудал, зочид буудлын нийтийн танхим, тамхи татахыг хориглосон өрөө; 9.1.5.нийтийн хоол, худалдаа, баар, цэнгээний газрын утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэгээс бусад орчин; 9.1.6.аж а...