Shadow

ОНЦЛОХ МЭДЭЭ

ISO 9001:2015 олон улсын стандартыг нэвтрүүлнэ

ISO 9001:2015 олон улсын стандартыг нэвтрүүлнэ

ОНЦЛОХ МЭДЭЭ
Баянзүрх дүүргийн Засаг даргын санаачлагаар төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах чиглэлээр Засаг даргын Тамгын газарт ISO 9001:2015 олон улсын стандартыг нэвтрүүлэхээр зорьж байна. Уг ажлын хүрээнд арга зүйн зөвлөх үйлчилгээ, төслийн үйл явцыг тасралтгүй хянах болон холбох чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг Засаг даргын захирамжаар байгуулж, сургалт судалгааны Полиси төвтэй хамтран “Үйлчилгээний стандарт боловсруулах, ISO 9001:2015 гэрчилгээг авах үйл ажиллагаанд арга зүйн зөвлөх үйлчилгээний гэрээ”-г байгууллаа. 2020 оны эхний хагаст эхлэх уг төслийг хэрэгжүүлснээр дүүргийн Засаг даргын Тамгын газар төрийн үйлчилгээний чанарыг олон улсын стандартад нийцүүлж нутагшуулсан нийслэлийн нутгийн захиргааны анхны байгууллага болох юм. ...
Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцаа

Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцаа

ОНЦЛОХ МЭДЭЭ
Хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяанд төлбөрийн чадваргүй яллагдагчид үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа үзүүлэх ажлыг зохион байгуулах чиг үүрэг бүхий төрийн байгууллага болох Хууль зүйн туслалцааны төв нь одоогийн байдлаар Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А-133/437 тоот тушаалаар нийслэлийн 8 дүүрэг, 21 аймаг болон хүн ам ихтэй зарим сумыг хамруулан нийт 31 салбартай, 72 албан хаагчтайгаар ажиллаж байна. Хууль зүйн туслалцааны төвийн нийт улсын өмгөөлөгчид нь 2014-2019 оны байдлаар нийт 16876 эрүүгийн хэргийн 18353 төлбөрийн чадваргүй холбогдогчид үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа буюу өмгөөллийн үйлчилгээг үзүүлж, 59439 иргэнд хууль зүйн бүх шатны ...