cq

ТОХИЖИЛТ БҮХИЙ ГАЗАР ДООРХ ЗОГСООЛЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Админ
2022/03/25

Зөвлөгөөнд Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх холбогдох дүүргийн удирдлагууд, алба хэлтэс болон уг асуудалтай холбоотой нийслэлийн мэргэжлийн газар байгууллага, иргэд, төсөл хэрэгжүүлэгчид оролцсон. Зөвлөгөөн "Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд авто зогсоол төлөвлөх, барьж байгуулах журам", "Хотын иргэний жил", "Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын жил"-ийн хүрээнд нийтийн эзэмшлийн барилгажилт бүхий талбайд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийг хууль дүрмийн дагуу стандарт шаардлагад нийцсэн төсөл хөтөлбөрийг анартай зохион байгуулж тохижилт бүхий талбайг нэмэгдүүлэх зорилготой.


Зөвлөгөөнийг нээж Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх үг хэлсэн бөгөөд тэрээр хэлэхдэээ

"Тохижилт бүхий газар доорх авто зогсоолын төсөл 2014 оноос 8 жилийн турш хэрэгжиж байна. Энэ хугацаанд чанартайгаасаа илүү чанаргүй зүйлс их бий болсон. Хэдэн хүнд газар эзэмшүүлээд авто зогсоол хийгээд зарах хүртэл тохиолдлууд гарсан. Үүнийг бүх шатны мэргэжлийн байгууллага, иргэд мэдэх ёстой. Мөн шинээр хэрэгжүүлэх хүсэлтэй байгаа төсөр хэрэгжүүлэгчид ойлголт авч ажилдаа тусгах нь зүйтэй. Дүүрэг орон нутгийн зүгээс бид бүх талаар нь дэмжиж болох ч гол нь иргэдийн дэмжлэг чухал" талаар хэллээ.

Үүний дараа дүүргийн Засаг даргын тамгын газрын дарга И.Баттөгс өнгөрсөн хугацаанд хийгдсэн тохижилт бүхий газар доорх авто зогсоолын талаар танилцуулга хийсэн. Мөн Хот стандарт, хяналтын газар стандарт журмын өөрчлөлт, шинээр мөрдөгдөх хуулийн талаар мэдээлэл хийсэн юм.

Зөвлөгөөнд оролцсон иргэд, төсөл хэрэгжүүлэгчдийн зүгээс уулзалтад оролцож нэг ойлголттой болсонд таатай байгаагаа илэрхийлсэн бөгөөд бүтээн байгуулалт хийх үед зарим нэг ашиг сонирхолтой иргэдээс дайралтууд ирдэг талаар хэлж байлаа. Үүнд дүүргийн удирдлагуудын зүгээс зөвшилцөх бөгөөд шаардлагатай тохиолдолд тодорхой уулзалтуудыг зохион байгуулах болно.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна