Үйл явдал

“Дайчин нөхөд минь одонгоо зүүцгээ” өдөрлөг зохион байгуулагдлаа

Монгол Улсад орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 101 ойг тохиолдуулан Баянзүрх дүүргийн 16-р хорооноос “Дайчин нөхөд минь, одонгоо зүүцгээ” өдөрлөг зохион байгууллаа. 16-р хорооны ахмадуудын дийлэнх хувь нь батлан хамгаалах салбарын хүмүүс байдаг. Энэ ч үүднээс 2011 оноос эхлэн уг арга хэмжээг зохион байгуулсан байна.

Энэхүү өдөрлөг нь эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлыг батлан хамгаалах үйл хэрэгт эр зориг, эрч хүч, залуу насаа зориулж ирсэн ахмад дайчдынхаа яруу алдарыг сурталчилан хүндэтгэл үзүүлэх, залуу үеийнхэнд эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилготой.

 

Өдөрлөгийн үеэр Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, 16-р хорооны Засаг дарга Б.Булганхүү хэлэхдээ

“Монгол Улсын тусгаар тогтнол, батлан хамгаалах үйлсэд нэгэн насаа зориулсан ахмад дайчдын дийлэнх хувь нь манай хороонд аж төрж, амьдардагт талархдаг. Учир нь манай хорооны залуус ахмад дайчдын туулсан замнал, түүхийг сонсож хүмүүжиж, ёс зүйтэй хүн болж төлөвшдөг гэхэд хэлсдэхгүй. Тэр ч утгаараа бид ахмад дайчдаа хүндэтгэж, залуу хойч үеэ эх оронч үзлээр төлөвшүүлэх зорилгоор энэхүү арга хэмжээг жил бүр хийдэг” гэсэн юм.

Өдөрлөгийг хүндэтгэн, ёслолын хувцасаа өмсөж, одонгоо зүүж ирсэн үе үеийн ахмад дайчиддаа талархал илэрхийлье гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.

Leave a comment

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Валютын ханшийн мэдээ

Related Articles

Үйл явдал

Хотын стандартыг хэрэгжүүлэх талаар уулзалт боллоо

Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2024 оныг “Тохижилт-Бүтээн байгуулалтын жил” болгон зарласан. Үүнтэй...

Үйл явдал

Цэргийн үүрэгтний үнэмлэх гардуулах хүндэтгэлийн арга хэмжээ боллоо

“Эх орны минь тусгаар тогтнол, батлан хамгаалах үүрэг бидэнд ирж байна гэж...

Үйл явдал

2024 оны 01 дүгээр сарын 17-ны шөнө орсон цаснаар зам талбайн арчилгаа цэвэрлэгээнд

“Баянзүрх Эко тохижилт, үйлчилгээ” ОНӨААТҮГ, “Грийн электриз инженеринг лед” ХХК, “Чингэлтэй ТҮК”...

Үйл явдал

Баянзүрх дүүрэг 2024 оныг “Хүүхдийг дэмжих жил” болгон зарлалаа

Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит XV дугаар хуралдаан болж өндөрлөлөө. Хурлаар нийтдээ...