dg

ХОГГҮЙ ДҮҮРЭГ БОЛОХОД ИРГЭДИЙН ОРОЛЦОО ЧУХАЛ

Админ
2022/03/30

Баянзүрх дүүргийн хог хаягдлыг ангилан ялгаж цуглуулах, тээвэрлэх шинэ менежментийг нэвтрүүлэх, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн уялдаа холбоог нэмэгдүүлэх үүднээс “Хоггүй-Баянзүрх” хурал зохион байгуулагдлаа.

Хуралд Баянзүрх дүүргийн засаг дарга Н.Баярмөнх, Дэд бүтэц, хот төлөвлөлтийн асуудал хариуцсан засаг даргын орлогч Б.Батбаяр болон дүүргийн удирдлагууд, хороо, хэсгийн ахлагчаас эхлээд холбогдох алба хэлтсийн төлөөлөл оролцлоо. 

Баянзүрх дүүргийн хог хаягдлын чиглэлээр 2022 онд хийж хэрэгжүүлэх ажил, Нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлж байгаа бодлого, Хог хаягдал цуглуулалт, тээвэрлэлт, зам талбайн цэвэрлэгээ зэрэг асуудлын хүрээнд мэдээллийг хүргэж, хурлаас тодорхой үр дүн гарна зохион байгуулагчид онцолсон. Тухайлбал Баянзүрх дүүргийн иргэдийн эрүүл, цэвэр амьдралын таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх, хог тээвэрлэлтийн үйлчилгээний менежментийг сайжруулж байгууллага хоорондын уялдаа, хамтын ажиллагааг сайжруулан хоггүй дүүрэг болно. 

Манай улс 2020 онд нийт хог хаягдлын 11.4 хувийг ангилсан бол 2030 он гэхэд энэ тоог 40 хувьд хүргэх зорилт дэвшүүлсэн гэдгийг Эрүүл мэнд, нийгмийн бодлогын хүрээлэн ТББ-ын тэргүүн А.Нямдорж танилцуулсан. Энэ зорилтот хүрэхэд хогоо зөв ангилж, баялаг бүтээхэд иргэдийн идэвх оролцоо хамгийн их талаар хэлж байлаа.

Мөн нөлөөллийн арга хэмжээгээ зохион байгуулж, иргэдэд мэдээлэл хүргэснээр тодорхой үр дүн гарсан бодитой жишээг ч танилцуулсан. Энэ үеэр Баянзүрх дүүргийн засаг дарга Н.Баярмөнх төрийн байгууллагууд уялдаа холбоо менежментээ сайжруулах, хорооны засаг дарга болон хэсгийн ахлагч нар хэрхэн ажиллах талаар мэдээлэл өглөө.

 Бидний дэвшүүлж буй хоггүй дүүрэг болох зорилтот хүрэхийн тулд төрийн байгууллагууд иргэдтэй хамтран ажиллах хэрэгтэй гэсэн юм. Энэхүү хурлыг цаашид тогтмол зохион байгуулж, хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж ажиллахаар боллоо.





Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.166.38
    10 цагийн өмнө

    БЗД хороо болж хуваагдсанаас хойш 4, 5 хорооны зааг Монос 3 гудамжны замын асуудлыг шийдэж өгнө үү. Хог бол маш хурдан ачдаг иргэд өөрсдөө хогоо гаргахаа боль, мод тарь арай дэндүү

    Хариулах
  • 202.9.40.172
    2022/05/04

    Засаг дарга Bayarmuhkh.N ! Хоггүй дүүрэг болох гэж байгаа,....ИРГЭД Ч ҮҮНД ОРОЛЦОХЫГ УХААРСАН хэсэг иргэд бид сайн дураараа цуглаад 4/23д Удиастайн гүүр орчмын хогийг цэвэрлэсээн. Энэ хогийг ачуулж хайрлана уу. БЗД-н ТГДарга Баттөгс болон Дүүргийн дасаг даргын зөвлөхөд ачуулахад туслаач хэмээн хандсан боловч 10 хоноход ачигдаагүй л байх юм. .Улиастайн гүүрний доороос түүсэн хогийг цэвэр усны худгуудын дэргэдэх харуултай хашааны орчимд овоолсон байгаа!!! Ямар юмных нь хоггүй дүүрэг! Ийм байж ямар юмных нь иргэдийН ОРОЛЦОО ГЭЖ СҮРЖИГНЭХ!!! ЧУУЛАХ!!!

    Хариулах
  • 192.82.66.172
    2022/04/13

    БЗД маш их хогтой байна. Одоо хавар болж байна бүх хог хийснэ. Иргэдийн ухамсар дорой байгаа нь хүндрэл учруулдаг үнэн. 2-р хорооны 805 ангийн хашуу Хэв хийцийн урдах хэсэг тэр чигээрээ хогийн цэг болж байна. Хороо нь утсаа авахгүй шийдэж өгдөг хүн алга. Болохгүй бол засгийн газрын 1111 руу утасдаж шийдүүлэх шаардлагатай юм боловуу.

    Хариулах
  • 66.181.165.230
    2022/03/31

    БЗД19-р хороо 49- гудамж нэг ирээд хараад өгөөч.Эрүүл аюулгүй орчинд амьдармаар байна. утас 89533364

    Хариулах