:: Баянзүрх дүүргийн албан ёсны веб сайт ::

Switch to desktop Register Login

Articles

Хурлын даргын мэндчилгээ

        Эрхэм Баянзүрхчүүд та бүхнийхээ энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилж байна.    Орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага нь ардчиллын салхитай зэрэгцэн Монгол оронд өрнөж шинээр эмхлэн байгуулагдсан   үндсэн хуулийн байгууллага юм.  20 жилийн хугацаанд орон нутгаа иргэдийнхээ оролцоотойгоор хөгжүүлэх нөр их  хөдөлмөр бүтээлийн үр дүнд өнөөдөр иргэн бүр амьдарч байгаа орчноосоо эхлээд нийслэл хот цаашлаад эх орноо хэрхэн хөгжүүлэх талаар  санал бодлоо чөлөөтэй илэрхийлж түүнийхээ төлөө тууштай тэмцдэг болсон явдал нь томоохон амжилт юм.  Баянзүрхчүүд бид  тав тухтай, эрүүл, аюулгүй орчинд энх тунх амьдрах нөхцөл бололцоогоор хангагдах эрхтэй. Харин энэ эрх, боломжийг бий болгохын төлөө Сонгуулийн үр дүнд шинээр  эмхлэн байгуулагдсан   дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас  засаг  дарга түүний баг хамт олонтой  хамтран   бие сэтгэл, оюун ухаанаа зориулан ажиллах болно.  Бид бүхэнд итгэл хүлээлгэж хамтран ажиллана гэдэгт итгэж байгаа бөгөөд иргэдээ төлөөлөн төрд ажиллаж буй бид  орон нутгаа хөгжүүлж нийгэм эдийн засгийн чадамжийг нэмэгдүүлэхэд иргэд та бүхний үнэтэй санал зөвлөмжүүдийг сонсож эргэх холбоотойгоор ажиллах болно.

 

 

                                                                         ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

                                                                                       ДАРГА Ц.БАТХҮҮ

Hits: 1174

Баянзүрх дүүрэг 2013

Top Desktop version