64

Баянзүрх дүүргийн Нэг цэгийн үйлчилгээний талбайд хуулийн үнэ төлбөргүй зөвлөгөө өгч эхэллээ

Админ
2021/06/04

Баянзүрх дүүргийн гадна талбайн Нэг цэгийн үйлчилгээний талбайд иргэдийн эрх зүйн чадавхыг дээшлүүлэх зорилгоор  үнэ төлбөргүй хуулийн зөвлөгөө өгч эхэллээ.

Тус цэгээр үйлчлүүлж байгаа иргэд голчлон улсын бүртгэл, үл хөдлөх хөрөнгийг бэлэглэлийн журмаар шилжүүлэх хүн хоорондын гэрээтэй холбоотой асуудлаар зөвлөгөө авч байгаа юм.

Хууль зүйн зөвлөгөө өгөх уг үйл ажиллагаа 9 дүгээр сарын 1-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд ажлын өдрүүдэд 11:00-16:00 цагт ажиллана.

Монгол улсын Засгийн газрын 2018 оны 50 дугаар тогтоол болох бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд Нээлттэй нийгэм форумын дэмжлэгтэйгээр Эмнести Интернешнл олон улсын байгууллагатай хамтран уг ажлыг зохион байгуулж байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна