66

Шинжилгээний цэгүүд түргэвчилсэн оношлуур ашиглаж эхэллээ

Админ
2021/06/04

Коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний цэгүүдэд 2021.06.03-ны өдрөөс эхлэн иргэдийн хүсэлтээр антигенд суурилсан түргэвчилсэн шинжилгээ хийхээр боллоо. Тодруулбал  Улсын онцгой комиссын 2021 оны 46 дугаар тушаалын 2.1.3 дугаар заалтад заасны дагуу шинжилгээний цэгүүдэд антигенд суурилсан түргэвчилсэн шинжилгээг авахаар боллоо.  

Халдвар авсан хүний ойрын хавьтал болсон эсвэл  хөдөө орон нутагт зорчих  иргэдээс PCR шинжилгээ авах  юм.  0-17 насны хүүхдүүдэд Коронавирусын шинжилгээ шаардахгүй,  шалган нэвтрүүлэх хяналтын цэгүүдэд асуумж авч, биеийн халууныг үзэж, Коронавирусын халдварын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд хүүхдээс түргэвчилсэн шинжилгээ авч, холбогдох арга хэмжээг авах юм.

Түргэвчилсэн шинжилгээг Баянзүрх дүүргийн "Тэнгэр" худалдааны төвийн гадна талбайд авч байна. 

Та өөрийн гэр бүлээ, хайртай дотны хүмүүсээ хамгаалж, халдвар хамгааллын дэглэмээ сайн баримтлаарай. 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.229.122.137
    7 цагийн өмнө

    шинэжилгээ хаана авж байгаан бэ

    Хариулах
  • 202.9.40.179
    2021/06/06

    Shinjilgee onoodor abahgui bn oo .ogloo 5 tsagt ochood irlee.

    Хариулах
  • 139.5.218.189
    2021/06/04

    Tgeed haana heden tsagaas gedeg n todorhoigvi medeele tavidagaa l bolih heregtei shdee

    Хариулах