6s

Тусламж, үйлчилгээ үзүүлэх тандалт, хариу арга хэмжээний багууд нэмэлтээр ажиллаж эхэллээ

Админ
2021/06/14

Коронавирусийн халдвар авсан болон халдварын шинж тэмдэг илэрсэн иргэдээс шинжилгээ авах, шаардлагатай мэдээ мэдээллийг өгөх явуулын автобустай 12 баг Баянзүрх дүүрэгт нэмэлтээр ажиллаж байна.

Баянзүрх дүүрэгт Коронавирусийн халдвар авч батлагдсан 2020.11.18-наас 2021.06.14-ны байдлаар 22015 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 06 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар гэрийн хяналтанд 4424, эмнэлэгт 627 хүн хэвтэн эмчлүүлж байна. Халдварын тархалт хүн амын төвлөрөл ихтэй 8, 16, 26 дугаар хороодод өндөр байгаа юм.

Өвчин өөрт иртэл хүнийх байдаг. Иргэн та халдвар хамгааллын дэглэмээ баримтлан заавар зөвлөмжөө даган биелүүлээрэй.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна