6u

Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлын хэсэг хуралдлаа

Админ
2021/06/16

Баянзүрх дүүргийн онцгой комиссын даргын 5 дугаар тушаалаар “Үер усны гамшигаас урьдчилан сэрийлэх” ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Ажлын хэсэгт дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Тохижилт үйлчилгээний хэлтэс, Цэргийн штаб, Нийтлэг үйлчилгээний газар багтаж байгаа бөгөөд үргэлжлэн орсон борооны улмаас үүссэн нөхцөл байдлын талаар Онцгой байдлын хэлтсийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийлээ. Дүүргийн Засаг даргын чиглэл өгсний дагуу үер усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлын хэсэг 4 багт хуваагдан үер устай тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр төлөвлөгөө боловсруулан үүрэг чиглэл авч ажиллаж байна.


Тус ажлын хэсэг хариуцсан хорооддоо газар дээр нь ажиллаж үерт автаж болзошгүй байршлуудад эрсдэлийн үнэлгээ хийх, үер усны далан суваг шуудууг цэвэрлэх цаашлаад далан суваг шуудуу хийх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэнэ.


Үер усны дуудлагаар дүүргийн Онцгой байдлын хэлтэс бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байгаа бөгөөд дуудлагын тоо нэмэгдэж хүн хүч хүрэлцэхгүй тохиолдолд Цэргийн штабаас хүч нэмэгдүүлэн ажиллах юм. Үер усны болзошгүй аюул тохиолдоход техник хэрэгслийн бүрэн бүтэн, бэлэн байдлыг хангаж ажиллахыг ажлын хэсгийн ахлагч, Дэд бүтэц хариуцсан төслийн удирдагч Б.Батбаяр анхаарууллаа. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна