6v

Дүүргийн бүтээн байгуулалтанд оролцох компаниудаас зөвхөн чанарыг шаардана

Админ
2021/06/16

Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх дүүргийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажилд оролцож буй аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөлөлтэй өнөөдөр уулзалт хийлээ.

Дүүргийн хэмжээнд одоогийн байдлаар тохижилт, гэрэлтүүлгийн 14 төсөл арга хэмжээний ажлуудын сонгон шалгаруулалт явагдаж, ажлаа эхлүүлээд байгаа юм. Тодруулбал гүйцэтгэгч компаниуд хүүхдийн тоглоомын талбайн тохижилт, бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулах, хэсэгчилсэн газруудын зам талбайн гэрэлтүүлэг, барилга байгууламжийн засвар шинэчлэл гэх мэт ажлуудыг хийж гүйцэтгэнэ. 

Засаг дарга Н.Баярмөнх уулзалтын үеэр гүйцэтгэгч компаниудад хандан “Эргээд бидний үр хойчид үлдэх бүтээн байгуулалтууд учраас ажлаа чин сэтгэлээсээ, чанартай гүйцэтгэх тал дээр анхаарлаа хандуулаарай” гэж хүсэлт тавьлаа. 

Баянзүрх дүүрэгт 2021 онд орон нутгийн төсвөөр 38 төсөл арга хэмжээ, хөрөнгө оруулалтын ажлууд хийгдэнэ.

 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 203.98.77.139
    2021/06/17

    Замын нүхнүүдээ бөглүүлээчээ

    Хариулах