6w

ИРГЭД, ААН-ҮҮДЭЭС ДЭМЖЛЭГ ТУСЛАЛЦАА ХҮСЭЖ БАЙНА

Админ
2021/06/17

Цар тахлын нөхцөл байдал хүндэрч, өдрөөс өдөрт халдварын тоо нэмэгдсээр байгаа энэ үед Баянзүрх дүүргийн Онцгой комисс Иргэд, ААН-үүдтэй хамтран ажиллаж, дэмжлэг туслалцаа авах хүсэлтэй байна.
Үүнд

1. Коронавирусын халдвар авсан жирэмсэн эхчүүд болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлж чадахгүй иргэдийг эмчилж ор дэлгэх зорилгоор нэгэн зэрэг 30-100 хүн хэвтэн эмчлүүлэх боломжтой буудал, оюутны байр гэх мэт том талбай бүхий обьектоор туслалцаа үзүүлэхийг иргэд, аж ахуй нэгжүүдээс хүсэж байна. (Өдрийн 3 хоолтой, 1 хоногийн 50.000 төгрөг)

2. Коронавирусын эсрэг хийж буй тэмцэлд эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн ажилтан алба хаагчдын хувьд хүний нөөцийн хомсдолд орсон учраас сайн дураараа нэгдэж, хамтран зүтгэх мэргэжлийн эмч, сувилагч, тусгай чиг үүргийн алба хаагчдаас тусламж хүсэж байна. (Тандалтын баг, Шуурхай баг, Эмнэлэгт ажиллахаас хамаарч өдрийн 30.000-50.000 төгрөг)

3. Коронавирусын батлагдсан тохиолдолд тандалт хийхэд Starex, Delica гэх мэт дунд оврын автомашины туслалцаа шаардлагатай байгаа бөгөөд иргэд, аж ахуй нэгжүүдээс туслалцаа хүсэж байна! (1 хоногийн 50.000 төгрөг)

Цар тахлын амаргүй үед иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө хоёргүй сэтгэлээр хамтран зүтгэх хүсэлтэй иргэд, аж ахуй нэгжүүд доорх утсаар холбогдоно уу.

Утас: 51-266368, 95956993, 80382858

Баянзүрхчүүд хамтдаа хүчтэй!



Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 86.191.66.231
    2021/06/18

    Novoo naadam hiih, parad hiihee boliod tuund zartsuulah mongoo uund heregleechee

    Хариулах
  • 202.131.245.50
    2021/06/18

    өдрийн 30-50к хэн очих вэ дээ. хүмүүст зүгээр бэлэн тараадаг мөнгөө болиод эмч нартаа мөнгө өгөөч

    Хариулах
  • 192.82.75.27
    2021/06/18

    Ард иргэдийн дэмжлэг маш чухал шүү. Төрийн явуулж байгаа бодлого, шийдвэр ард түмнийхээ төлөө байсан бол хүмүүс юу боллоо гэж эсэргүүцэх билээ. Төрийн томчууд ард түмний мөнгийг маш ихээр шамшигдуулсан болохоор хүмүүс одоо хэнд нь ч итгэхгүй болж. Түүнээс биш энэ ажилд өдрийн 50к.байтугай сайн дураараа л туслах ёстой

    Хариулах
  • 103.57.93.52
    2021/06/18

    Халдвар тарааж тараачаад эргээд ард түмнээ хямдхан шулж өөрсдөө ашгийг нь хүртэх гэж байна уу

    Хариулах
  • 103.57.93.52
    2021/06/18

    Улс нь төсөвлөхдөө хэд нугалсан үнэтэй хийдэг гэтэл энд 50к гээс дээш гаргахгүй гэнэ цаашаа хэдээр тайлагнах бол муусайн хулгайчууд

    Хариулах
  • 202.21.108.39
    2021/06/17

    тѳрийн явуулж бга бодлого,үйл ажиллагаа иргэдэд таалагдаагүй,тэдэнд хохиролтой бга учраас л тэд тѳрѳѳ эсэргүүцээд бга.Тѳр энэндээ анхаарах нь чжхал.ард иргэдийн дэмжлэг тун чухал

    Хариулах