70

Дүүргийн хэмжээнд 600 ор дэлгэх боломжтой боллоо

Админ
2021/06/18

Өнөөдөр /2021.06.18/ Баянзүрх дүүргийн Онцгой комиссын ээлжит хурал боллоо. Нийслэлийн хэмжээнд Короновирус цар тахлын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан Баянзүрх дүүргийн Онцгой комиссын дарга бөгөөд дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх холбогдох хэлтэс албадад цар тахалтай тэмцэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр үүрэг даалгавар өглөө.

Дүүргийн хэмжээнд хэвтэн эмчлүүлэх иргэдийн тоо хурдацтай нэмэгдэж байгаатай холбогдуулан дүүргийн Засаг даргын шийдвэрээр онцгой нөхцөл байдлын үед тандалтын багийн хүчин чадлыг сайжруулж, орны тоог нэмэгдүүлэхэд шаардлагатай зардлыг гаргаж холбогдох ажлуудыг зохион байгуулахаар боллоо.

Хурлын эхэнд дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга Б.Эрдэнэбат өнгөрсөн хурлаас өгсөн үүрэг даалгаваруудын биелэлтийг танилцуулсан юм. Үүнд: Олон улсын Улаанбаатар их сургууль, Энэрэл эмнэлэгийн харъяа сувилал, Өргөө-2 оюутны байр, Филошип эмнэлэгтэй хамтран дүүргийн хэмжээнд нийт 600 ор дэлгэх боломжтой болсон байна. Мөн тандалтын багийн автомашины тоог 10-аар нэмэгдүүлэн сайн дураар ажиллах дунд оврын автомашинтай иргэдтэй хамтран ажиллахаар болсон нь ирсэн дуудлагад цаг алдалгүй очих боломжтой болж байгаа юм. Мөн эмнэлэгийн ажилчдын хүний нөөцийн хомсдлыг нөхөх сайн дурын ажилтнуудыг татан оролцуулахаар болсон.
Хурлын үеэр дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх “Иргэдээс ирж байгаа санал хүсэлтийг яаралтай шийдвэрлэж, өвдсөн иргэдэд эмнэлэгийн тусламж үзүүлэх ажлыг цаг алдалгүй зохион байгуулж ажиллахыг анхааруулсан бөгөөд цаг үеийн нөхцөл байдал, үер усны эрсдэлтэй байгаа үед цар тахалтай тэмцэх ажилд гол анхаарлаа хандуулан ажиллахыг дүүргийн Онцгой байдлын хэлтэст үүрэг болгов.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна