71

Тандалт, хариу арга хэмжээ авах багт сайн дураар ажиллахаар ирсэн автомашинтай иргэд ажилдаа гарлаа.

Админ
2021/06/19

Өнгөрсөн 11 сараас хойш эрүүл мэндийн байгууллагын боловсон хүчны нөөц дутагдалд орж, машин техник хүн хүч, эмнэлэгийн орны хүрэлцээ муу байгаа хүнд үед Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос иргэд, ААН байгууллагуудтай хамтран ажиллах, татан оролцуулах санал санаачилгыг эхлүүлээд буй.

Өнөөдөр дүүргийн Засаг даргын орлогч Б.Жаргалсайхан сайн дураар ажиллах иргэдийг хүлээн авч уулзах үеэрээ “Сэтгэл зүрхний дуудлагаар иргэний үүргээ биелүүлэхээр ирсэн иргэддээ талархал илэрхийллээ.

Энэ санал санаачилгыг дэмжиж мэргэжлийн эмч, сувилагч, сайн дурынхан, ААН байгууллагууд өөрсдийн нөөц бололцоогоор дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж, мэдлэг боловсролоо зориулан цар тахалын хүнд үеийг хамтдаа даван туулахаа хэлсэн юм.

Энэхүү санаачилгад нэгдэж тандалтын багт сайн дураар орж ажиллах автомашинтай иргэд өнөөдрөөс эхлэн хороодод хуваарилагдан ажилдаа гарлаа. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна