72

Тусгайлан бэлтгэсэн төвлөрсөн цэгээс өөр газарт мал маллах хориотой

Админ
2021/06/18

Баянзүрх дүүргийн Засаг даргын А/271,  А/243-р захирамжын дагуу дүүргийн 11, 21, 28-р хороодод мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд зохих зөвшөөрөлгүй, тусгайлан бэлтгэсэн төвлөрсөн цэгээс өөр газарт суурьшсан малчин өрх,  мал худалдаж буй иргэдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж байна.

Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангаж, байгаль орчныг бохирдуулж буй иргэдэд хяналт тавьж, мал, амьтны халдварт, гоц халдварт өвчин дамжин тархах эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор уг ажлыг зохион байгуулж байна.

Ажлын хэсэгт Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн газар, Онцгой байдлын хэлтэс хамтран нийтдээ 26 албан хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр ажиллалаа. 





Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 139.5.218.201
    2021/06/20

    маш зөв арга хэмжээ болжээ. Гачууртад ялангуяа мал маллаж болохгүй. Хүн ам их газарт малын халдварт өвчин гарах аюултай.

    Хариулах