78

Баянзүрх дүүргийн сургууль, цэцэрлэгийн тоог нэмэгдүүлж, Улиастайд 12 км замыг шинэчлэх ажилд хотын дарга дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэв

Админ
2021/06/21

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга Д.Сумьяабазар Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын удирдлага, ажилтан албан хаагчидтай уулзах үеэр Баянзүрх дүүрэг цар тахлын үед зөв зохион байгуулалтанд орж ажиллаж байгааг онцлоод Ковид-19 цар тахлын тархалтыг бууруулах арга хэмжээг улам эрчимжүүлж, иргэн, ААН, үйлчилгээний байгууллагуудын мөрдөх стандарт, цагийн хуваарь халдвар хамгааллын дэглэмийг сахиулж холбогдох арга хэмжээг авах чиг үүргийг өглөө.

Баянзүрх дүүргийн хувьд дүүргийн хэмжээнд улсын 35 сургууль, 51 цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж байна. Нийт 28 хорооноос дөрвөн хороо улсын сургуульгүй,  хоёр хороо улсын цэцэрлэггүй. Хүн амын өсөлтөөс шалтгаалан суралцагчийн ачаалал ихсэж, сургуулиуд гурван ээлжээр хичээллэх эрсдэл үүссэн. Иймээс дүүргийн удирдлагууд 2024 он гэхэд 9 сургууль, 7 цэцэрлэг ашилалтад оруулах зорилго тавин ажиллаж байгаа бөгөөд тус ажлыг хотын зүгээс бодлогоор дэмжиж ажиллана гэдгийг онцолсон юм.

Дүүргийн хэмжээнд  IGM буюу Олон Улсын цэцэрлэгт хүрээлэнг байгуулах төсөл боловсруулаад бүтээн байгуулалтаа хийхэд бэлэн болсон байгаа бөгөөд энэ ажилд Нийслэлийн зүгээс дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ Улиастайд 12 км зам шинэчлэхэд шаардлагатай төсөв дээр нийслэлийн зүгээс онцгой анхаарч газар дээр нь ажиллаж, шийдвэрлэх талаар Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга Д.Сумьяабазар хэллээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна