8y

ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛ ЭХЛЭХТЭЙ ХОЛБОГДУУЛАН ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДЛАА

Админ
2021/08/31

Ээлжит шуурхай зөвлөгөөнөөр дүүргийн Эрүүл мэндийн төвөөс 4-14 насны хүүхдүүдийн өвчлөл их байгаа бөгөөд хүүхдэд шинж тэмдэг бага илэрч байгаа ч уушгины хатгалгаа болж хурдан хүндрэх тохиолдлууд дийлэнх хувийг эзэлж байгааг анхаарууллаа. 

Мөн хүүхдийн байгууллагын 72 эмчид түргэвчилсэн шинжилгээ авах сургалтыг зохион байгуулсан бөгөөд БСШУЯ, ЭМЯ-ны 2 сайдын хамтарсан тушаалыг танилцуулж, халдвар илэрсэн тохиолдолд хэрхэн ажиллах талаар мэдээлэл зөвлөгөөг өгсөн юм. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн төрийн болон төрийн бус 160 цэцэрлэг, 65 сургууль үйл ажиллагаа явуулах бөгөөд багш ажилчид дархлаажуулалтын 2 тундаа 97.4 хувьтай хамрагдсан байна. Мөн боловсролын байгууллагууд ариутгал халдваргүйжүүлэлт хийж бэлтгэл ажлаа хангаад байгаа талаар Боловсролын хэлтсээс мэдээллээ.

Дүүргийн Шуурхай штабын дарга Г.Жаргалсайхан “Эхний ээлжинд дүүргийн хэмжээнд цэцэрлэг тус бүрт 50 ширхэг, сургууль тус бүрт 100 ширхэг яаралтай үед хэрэглэх түргэвчилсэн оношлуурыг хангаж өгөхөөр ажиллаж байна. Дүүрэг орон нутгаас боловсролын салбараа боломжит бүхий л хувилбараар цаашид дэмжиж ажиллана” гэлээ.

Шуурхай зөвлөгөөнийг сургууль, цэцэрлэг, өрхийн эрүүл мэндийн төв, хороодын удирдлагуудтай хийсэн юм. 

Шуурхай хурлын төгсгөлд, цаашид Ковид-19 халдвараас сургууль, цэцэрлэгийн сурагч хүүхдүүдэд хэрхэн хамгаалах тал дээр тогтмол сургалт зохион байгуулж, сэтгэлзүйн дарамт учруулахгүйгээр анхаарч ажиллах, сургууль цэцэрлэгийн батлагдсан тохиолдол гарсан үед сандарч, эмх замбраагүй байдал үүсгэлгүй, мэргэжлийн байгууллагуудтай нягт хамтарч асуудлыг хүндрэл багатай даван гарах, сургууль цэцэрлэгийн орчны аюулгүй байдал, хүүхдүүдэд эрсдэлтэй байдлыг үүсгэж болзошгүй нөхцөл байдалд хорооны Засаг дарга нарт мэдэгдэж, яаралтай шийдвэрлэх зэрэг үүргийг өглөө.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна