Баянзүрх дүүрэгт цэцэрлэгийн цахим бүртгэлд хамрагдах тухай

Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлж буй ‘’Хүүхэд бүрийг цэцэрлэгт’’ зорилтын хүрээнд төрийн өмчийн цэцэрлэгийн үйл ажиллагааг цахим бүртгэл-мэдээллийн нэгдсэн удирдлагаар хангах зорилгоор шинээр элсэх буюу хоёр настай хүүхдийг бүртгэх бүртгэлийг энэ сарын 25-ны өдрөөс эхлэн цахим хэлбэрээр авч байна.
Төрийн өмчит цэцэрлэгт шинээр элсэн орох 2 настай хүүхдийн бүртгэл 8 сарын 24-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Тиймээс Баянзүрх дүүргийн иргэд та бүхэн ‘’Цахим бүртгэл, элсэлт’’ зохион байгуулах, ажлын зөвлөмж, хүүхдээ цахим хэлбэрээр бүртгүүлэх зааврын талаарх мэдээлэл авахыг хүсвэл www.tsetserleg.ulaanbaatar.mn, www.edub.edu.mn сайтуудаас болон дүүргийн 51-260022, 95267120 болон Нийслэлийн мэдээлэл технологийн газрын 11-330822 дугаараас дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
Элсэгчдийн нэгдсэн мэдээг есдүгээр сарын 5-ны дотор Нийслэлээс Боловсролын газраас хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд зарлах болно.

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН
ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Posted in Мэдээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *