“Өргөмжлөл’’ гардуулав

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсээс санаачлан Туул, Улиастайн гол орчмын хог хаягдлыг цэвэрлэх их цэвэрлэгээг зохион байгуулсан билээ. Их цэвэрлэгээнд Батлан Хамгаалахын Их сургууль нэгдэж, 1000 оюутан цэрэг гарган Улиастайн голын хог хаягдлыг цэвэрлэсэн. Иргэдийнхээ эрүүл, ая тухтай орчинд амьдрах нөхцлийг хангаж, үүргээ ухамсарлан, олон нийтийг хамарсан ажилд идэвхитэй оролцдог Батлан Хамгаалахын Их Сургуулийн хамт олонд Баянзүрх дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Т.Баясах хүндэт “Өргөмжлөл”дурсгалын зүйл гардууллаа. Дашрамд дурдахад, гол дагуух хог хаягдлыг цэвэрлэх их цэвэрлэгээнд 1200 хүний бүрэлдэхүүнтэйгээр 20 гаруй тонн хог хаягдал цэвэрлэсэн юм.

Posted in Мэдээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *