Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс

Эрхэм зорилго:

Монгол улсын Засгийн газар, Нийслэл, Дүүргийн засаг даргын мөрийн хөтөлбөр, эдийн засаг, нийгмийн зорилтыг хэрэгжүүлж, иргэдийнхээ эрэлт хэрэгцээ, хүсэл сонирхолыг бүх талаар хангахад чиглэсэн төрийн үйлчилгээг үзүүлэхэд оршино.

Үйл ажиллагааны чиглэл:

  • Дүүргийн хөгжлийг тодорхойлохуйц тохижилт, бүтээн байгуулалт, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх, бодлого тодорхойлоход оролцох, шийдвэрийг хэрэгжүүлэх, удирдлагуудыг мэдээ мэдээллээр хангах, иргэдийн оролцоонд тулгуурласан шийдвэрийг гаргах.
  • Төрийн үйлчилгээг хурдан шуурхай хүртээмжтэй хүргэх, төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, иргэд байгууллагаас ирсэн санал санаачилгыг дэмжих, санал гомдлыг шийдвэрлэх,
  • Дүүргийн хүн амын байршил, бодит хэрэгцээтэй уялдуулан хүн амд дэд бүтцийг ойртуулах, шинээр авто зам тавих, цахилгаан, дулаан, усны хангамж, орчны гэрэлтүүлгийг сайжруулах, иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх.
  • Хог хаягдлын менежментийг сайжруулах, агаарын бохирдлыг бууруулах, ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлж, зохиомол чийглэг орчин бий болгох, гудамж зам, талбайн тохижилтонд архитектурын шийдлийг тусган хэрэгжүүлэх

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс

Хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Азжаргал №212/267020
Байгаль орчин, орчны бохирдол хариуцсан мэргэжилтэн А.Монголжингоо №214/266579
Гэрэлтүүлэг, хот тохижилт хариуцсан мэргэжилтэн Б.Баясгалан №219/267020
Тохижилт, орчны байгууламж хариуцсан мэргэжилтэн О.Түвшинтөгс №219/267020
Дэд бүтэц хариуцсан мэргэжилтэн И.Баярмандах №214/266579