Нийгмийн хөгжлийн хэлтэс

Алсын хараа:

Хүнамын тогтвортой өсөлтийг дэмжиж, амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн нийгмийн хөгжлийн цогц бодлогын хэрэгжилтийг хангана.

Эрхэм зорилго:

Дүүргийн хүнамын хөгжил, нийгмийн хамгааллын цогц бодлогыг хэрэгжүүлж, иргэн бүрийн нийгмийн баталгааг дээшлүүлэх төрөөс гарсан хууль тогтоомж, бодлого шийдвэр, дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлж, төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай чанартай , тэгш  хүртээмжтэй хүргэхэд оршино.

Үйл ажиллагааны чиглэл:

  • Эрүүл мэндийн үйлчилгээг стандартын түвшинд үзүүлж, нийтийн эрүүл мэндийн боловсролын түвшинг дээшлүүлэх
  • Нийтийн биеийн тамир, спортын хэтийн болон ойрыг бодлогыг тодорхойлох, төлөвлөх, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах
  • Хүүхэд, залуучууд, гэр бүл, эмэгтэйчүүд болон хүн ам зүйн чиглэлээр явуулах төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх, тэдний сурч боловсрох, хөгжих, эрүүл аж төрөх, эрх ашгийг нь хамгаалах
  • Үндэсний болон дэлхийн соёлын үнэт зүйлсийг иргэдэд түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх, авьяаслаг хүүхэд, залуучуудад дэмжлэг туслалцаа үзүүлэх
  • Хүүхэд, залуучууд өсвөр үеийнхэнд сурч боловсрох, орчин үеийн дэвшилтэт шинэ технологийг боловсролын салбарт нэвтрүүлэх, иргэдэд үзүүлэх боловсролын чанар хүртээмжийг сайжруулах
  • Хүн амын болон хөдөлмөр эрхэлж, хөдөлмөрийн харилцаа, нийгмийн түншлэл, хамгаалал, халамж үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай үзүүлж, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, улсын дунджаас хэтрүүлэхгүй байх

Хэлтсийн бүтэц зохион байгуулалт

НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС
1 С.Сувд-Эрдэнэ Хэлтсийн дарга 264794  
2 Э.Очбадрал Соёл урлаг, төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн 266578  
3 П.Гэрэлтуяа Халамж, хөдөлмөр эрхлэлт хариуцсан  мэргэжилтэн 264148  
4 Б.Болор-Эрдэнэ Эрүүл мэнд, Нийтийн биеийн тамир хариуцсан ахлах мэргэжилтэн 266578  
5 Ш.Ганцэцэг Хүүхэд , залуучууд гэр бүл хариуцсан мэргэжилтэн 266578  
6 Б.Туяа Соёл урлаг, төрийн бус байгууллага, боловсрол хариуцсан мэргэжилтэн 266578