Цэргийн штаб

Алсын хараа:

Батлан хамгаалах чиглэлээр төрийн үйлчилгээг дүүргийн ард иргэдэд түргэн шуурхай, хүртээмжийг нэмэгдүүлэх замаар Төрийн цэргийн бодлого Батлан хамгаалах үйл ажиллагааг нийслэл дүүргийн хэмжээнд тэргүүлэх түвшинд хүргэх.

Эрхэм зорилго:

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын Газрын Цэргийн штаб нь Батлан хамгаалах багц хуулийн хүрээнд дүүргийн иргэдэд хууль тогтоомж, Цэргийн шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлж дүүргийн эдийн засаг, нийгмийн зорилтуудыг батлан хамгаалах ашиг сонирхолд нийцүүлэх үндсэн дээр орон нутгийн хамгаалалтад тулгуурласан Цэргийн нэгдмэл тогтолцоог бүрдүүлж иргэн, цэргийн харилцааг бэхжүүлэх, улсын болон дүүргийн дайчилгааны төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэхэд мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр ханган ажиллахад эрхэм зорилго оршино.

Үйл ажиллагааны чиглэл:

  • Батлан хамгаалах талаархи бодлого, хууль тогтоомж, төрийн цэргийн бодлогыг биелүүлэх ажлыг орон нутагт зохион байгуулж хэрэгжилтэд  хяналт тавих,
  • Цэргийн бэлтгэл үүрэгтэн, дайчилгааны болон дайчилгаатай сургуулийн бэлтгэл ажлыг хангах, дайчилгааны бэлтгэл нөөцийг сургах,давтан бэлтгэх
  • Цэрэг, техникийн тоо бүртгэл хөтлөх,Цэргийн албанд татах Гэрээт Цэргийн албанд элсүүлэх цэргийн албыг биеэр ба мөнгөн хэлбэрээр орлуулан хаалгах
  • Үй олноор хөнөөх зэвсэг , хэрэгсэл, цэргийн зориулалтай химийн хорт бодисын хөнөөл хордуулалт тэдгээрийг ашиглан үйлдэгдэж болзошгүй алан хядах ажиллагаанд бүх нийтийг сургаж бэлтгэх
  • Орон нутгийн хамгаалалтын төлөвлөлт, түүнийг хэрэгжилтийн үйл ажиллагаанд БХЯ, ЗХЖШ, Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын оролцоотойгоор зохион байуулах, дэмжлэг үзүүлэх
  • Батлан хамгаалах салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтийн хяналт шалгалтыг Дүүргийн нутаг дэвсгэрийн ААНБ-д явуулж зөрчил дутагдлыг арилгуулах
  • Цэргийн штабын дүрэм бусад хууль эрх зүйн актад тусгагдсан ажил үйлчилгээг иргэдэд үзүүлэх

Штабын бүтэц зохион байгуулалт

ЦЭРГИЙН ШТАБ
1 Ч.Цог Штабын дарга 261028  
2 Т.Амартогтох Тоо бүртгэлийн офицер 261317  
3 Э.Амарбат Төлөвлөлт, сургалтын  офицер 261317  
4 Б.Уранчимэг Мэдээллийн аюулгүй байдлын офицер 260213  
5 Ш.Бат-Өлзий Дайчилгааны офицер 260213  
6 О.Дэлгэрдалай Шуурхай байдлын ахлагч 260213