Үйл явдалЦаг үе

ЦАР ТАХЛЫН ХҮНД ҮЕД ТӨСВИЙН САХИЛГА БАТ, ОНОВЧТОЙ ТӨСӨВЛӨЛТИЙГ БИЙ БОЛГОНО

Ирэх онд  төсвийн үр өгөөж иргэд аж ахуйн нэгжүүдэд хэр байх, төсөвт хийгдэх шинэчлэлүүд нь  иргэдийн хэрэгцээ шаардлага, хүсэл сонирхлыг харсан байх, үр ашиггүй зардал гаргалгүй, нарын хянаж төсвийн төсөөллөө гаргах зорилгоор дүүргийн удирдлагууд хэлтэс албадын дарга болон алба хаагчид уулзаж, санал бодлоо солилцлоо.

Төсвийн төсөөллийг танилцуулах уулзалтын үеэр дүүргийн удирдлагууд харьяа хэлтэс албад тус бүрт санал шүүмжлэл, анхаарах зарим асуудлын талаар санал бодлоо хэлсэн юм. Тухайлбал

Нийтлэг үйлчилгээний газарт хог ачилт, тээвэрлэлтэд тулгамдаж буй асуудлуудыг бүрэн шийдвэрлэж, хог хаягдлыг бууруулахад чиглэсэн зөв менежментээр ажиллах, гүйцэтгэлээр үүссэн өрийг дотоод нөөц бололцоогоор шийдвэрлэдэг байх, парк шинэчлэлийг хийх,   иргэдийн хандлагыг өөрчлөх ажлуудыг зөв зохистой бодитой хийх тал дээр зөвлөсөн бөгөөд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллахыг анхааруулж байлаа.

Харин дүүргийн Соёлын төв нь захын хороодын хүүхэд залууст чиглэсэн төслүүдийг боловсруулж ААН байгууллагуудад танилцуулан нийгмийн хариуцлагын хүрээнд хамтарч ажиллах тал дээр ажиллаж байгаагаа хэлсэн юм. Энэ үеэр цар тахлын үед, мөн нөхцөл байдлыг давж гарсны дараа ч иргэдийн сэтгэл зүйд чиглэсэн соёлыг түгээх шинэ санал санаачлагуудыг тусгаж өгснөөр дэмжиж ажиллахад бэлэн гэдгээ удирдлагууд илэрхийллээ.

Мөн түүнчлэн Дүүрэг хөгжлийн төвд “Гадны хөрөнгө оруулалт, нийслэл, дүүрэг орон нутгийн хөрөнгө оруулалтын дэмжлэгтэйгээр хаана ямар л том төсөл санал байна түүнийг шүүрч аваад дүүрэгтээ хэрэгжүүлдэг байх, хамгийн түрүүнд хөдөлж дүүрэгтээ хэрэгтэй болгоныг авчирдаг байх хэрэгтэй” гэж Засаг дарга Н.Баярмөнх хэлсэн юм.

Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс нь хүүхдийн төлөө зөвлөл байгуулж, дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх бөгөөд хүүхдийн хүчирхийлэлтэй тэмцэх асуудал дээр анхаарч, хүүхдэд чиглэсэн тодорхой ажлууд дээр төсвөө тусгахыг дүүргийн удирдлагууд зөвлөв.

Ийнхүү Баянзүрх дүүргийн удирдлага, алба хаагчид цар тахлын хүнд үед төсвийн сахилга бат, оновчтой төсөвлөлтийг бий болгоход анхаарч ажиллаж байна.

Шинэ санаачилга, зөв шийдлийг олж ажиллахад иргэд та бидний оролцоо мөн чухал юм.

Leave a comment

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Валютын ханшийн мэдээ

Related Articles

Үйл явдал

Хотын стандартыг хэрэгжүүлэх талаар уулзалт боллоо

Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2024 оныг “Тохижилт-Бүтээн байгуулалтын жил” болгон зарласан. Үүнтэй...

Үйл явдал

Цэргийн үүрэгтний үнэмлэх гардуулах хүндэтгэлийн арга хэмжээ боллоо

“Эх орны минь тусгаар тогтнол, батлан хамгаалах үүрэг бидэнд ирж байна гэж...

Үйл явдал

2024 оны 01 дүгээр сарын 17-ны шөнө орсон цаснаар зам талбайн арчилгаа цэвэрлэгээнд

“Баянзүрх Эко тохижилт, үйлчилгээ” ОНӨААТҮГ, “Грийн электриз инженеринг лед” ХХК, “Чингэлтэй ТҮК”...

Үйл явдал

Баянзүрх дүүрэг 2024 оныг “Хүүхдийг дэмжих жил” болгон зарлалаа

Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит XV дугаар хуралдаан болж өндөрлөлөө. Хурлаар нийтдээ...