at

ЗАХ ХУДАЛДААНЫ ТӨВҮҮДЭД ДАРХЛААЖУУЛАЛТЫН ЦЭГ АЖИЛЛАНА

Админ
2021/11/17

Баянзүрх дүүргийн ээлжит шуурхай зөвлөгөөнөөр Нийслэлийн онцгой комиссоос өгсөн үүрэг даалгаврын дагуу  Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтыг эрчимжүүлэх, дархлаажуулалтын цэгийг нэмэгдүүлэх чиглэлээр танилцуулга,  мэдээлэл хийлээ.

Одоогоор дархлаажуулалтын 13 цэг ажиллаж байгаа бөгөөд иргэдийг дархлаажуулалтад хамруулах ажлыг эрчимжүүлж,  дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй томоохон зах худалдааны төвүүдэд нэмэлтээр Пфайзер, Синофарм вакцины 1, 2, 3-р тунг хийж эхлээд байна.

Тодруулбал Нарантуул ОУ-ын худалдааны төв, "ДА хүрээ" техникийн зах, Баянзүрх 1, 2, Дүнжингарав, Сандэй  худалдааны төвүүдэд дархлаажуулалтын баг ажиллах байрыг тусгай нөхцөл шаардлагын дагуу бэлтгэн,  вакцинжуулалтыг 10:00-20:00 цагийн хооронд хийх юм.  

Шуурхай зөвлөгөөний үеэр

  • Нэмэлт тунд хамрагдах иргэдийн идэвхийг нэмэгдүүлэхэд төрийн албан хаагчид манлайлан оролцож, нийтээр хамруулах ажлыг эрчимжүүлэх,
  • Зах худалдааны төвүүдэд дархлаажуулалтын цэгийн халдвар хамгааллын байдалд хяналт тавьж ажиллах,
  • Хороодын Засаг дарга нар зах худалдааны төвүүд дээр ажиллаж илтгэх хуудсыг ирүүлэх зэрэг үүрэг даалгаврыг дүүргийн Шуурхай штабын дарга Г.Жаргалсайхан өглөө.

Дүүргийн хэмжээнд дархлаажуулалтын 1-р тунд 237285, 2-р тунд 237152, 3-р тунд 52715 буюу 24.8 хувийн хамрагдалттай байгаа талаар  Эрүүл мэндийн төвөөс мэдээллээ.

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна