cs

Орон сууцны цахилгаан шатны аюулгүй байдалтай холбогдуулан газар дээр нь ажиллалаа

Админ
2022/03/23

Цахилгаан шатны аюулгүй байдал тухайн байр, орон сууцны оршин суугчдын хувьд чухал байдаг. Тиймээс Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Г.Золзаяагаар ахлуулсан баг дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа орон сууцны цахилгаан шат буюу лифтний аюулгүй байдлын асуудлаар газар дээр нь ажиллалаа.

Тухайлбал дүүргийн 16 дугаар хороо “Амгалан хотхон”, 26 дугаар хороо “Их Монгол” хотхоны СӨХ-дын цахилгаан шатны аюулгүй байдлыг шалгаж, мэргэжлийн заавар зөвлөмж хүргүүллээ. Мэргэжлийн хяналтын байгууллагаас зарим СӨХ-д хугацаат үүрэг даалгавар өгсөн бөгөөд даалгаврын хэрэгжилт аль шатанд явж байгаа болон тулгарч буй хүндрэл бэрхшээлийн талаар санал солилцлоо. Өнөөдрийн байдлаар Баянзүрх дүүргийн хэмжээнд хэвийн ажиллагаатай 1084, засвартай 42, актлагдсан 34 цахилгаан шат байна.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна