cw

Баянзүрх дүүргийн 16-р хороонд жишиг өрхийн эмнэлэг ашиглалтад орлоо

Админ
2022/03/21

Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд жишиг өрхийн эмнэлэг шинээр ашиглалтад орлоо. Ингэснээр иргэд хоёр дахь шатлалын эмнэлэг орох шаардлагагүйгээр өрхийн эмнэлгээсээ бүхий л үйлчилгээг авах боломжтой боллоо. Тухайлбал ргийн Насан урт өрхийн эрүүл мэндийн шинэ барилга ашиглалтад орж, өнөөдрөөс иргэддээ эмнэлгийн тусламж үйлчилгээ хүргэж эхэллээ. Өмнөх барилгын хувьд 152м2 талбайтай байсан бол шинэ барилга 1080м2 талбайтай. Мөн эмч бүр үзлэгийн өрөөтэйгөөс гадна сургалт хийх өрөөг ч шийдэж өгсөн байна. Эмч ажилчдын ур чадварыг дээшлүүлэх сургалт, бусад арга хэмжээг тогтмол зохион байгуулах боломжтой болсон. Үүнээс гадна рентген аппарат суурилуулж, хөдөлгөөн засалч нэмэлтээр ажиллуулж байна. 


Ингэснээр хорооны иргэд заавал хоёр дахь шатлалын эмнэлэг орох шаардлагагүйгээр өрхийн эмнэлгээс үйлчилгээ авах боломж нөхцлийг бүрдүүлж байгаа юм. Энэ үеэр Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Ц.Алтанзагас хэлэхдээ

“Төрийн үйлчилгээг иргэндээ түргэн шуурхай хүргэх нь төрийн үүрэг. Ялангуяа боловсрол, эмнэлгийн үйлчилгээ түргэн шуурхай хүрдэг байх учиртай. Энэ ч утгаараа Баянзүрх дүүргийн жишиг өрхийн эрүүл мэндийн төв ашиглалтад орлоо. “Насан урт” өрхийн эрүүл мэндийн төвийн нэг онцлог нь үйлчилгээ цахимжсан. Иргэд өглөө ажилдаа явахдаа цаг аваад, цайны цагаараа үзүүлэх боломжтой. Энэ мэт сайн жишгийг бид бусад хороонд хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа” гэсэн юм.

“Насан урт” өрхийн эрүүл мэндийн төвийн хувьд 29 мянган иргэнд хүрч ажилладаг бөгөөд өнөөдрийн байдлаар 32 эмч ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна. Ачаалал ихтэй байдаг учраас эмнэлгийн үйлчилгээ авахад хүндрэлтэй байсан бол шинэ эмнэлэгтэй болсноор эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмж нэмэгдсэн гэдгийг иргэд хэлж байлаа.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна