d1

“Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт, анхаарах асуудлууд” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа

Админ
2022/03/18

Баянзүрх дүүргийн засаг дарга Н.Баярмөнхийн санаачилгаар “Шилэн дансны тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангах аяныг зохион байгуулж байгаа. Аяны хүрээнд өнөөдөр “Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт, анхаарах асуудлууд” сэдэвт сургалтыг хийлээ. Сургалтад төсөвт болон орон нутгийн өмчит байгууллагуудын бүх нягтлан бодогчид оролцож байна. 

Мөн Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт анхаарах асуудлууд сэдвийн хүрээнд Сангийн яамны Төрийн сангийн газрын зохицуулагч, зөвлөх Ц.Наранзул сургалт орж, мэдээлэл хүргэсэн юм. Энэ үеэр Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан хэлэхдээ

“Төсөвт болон орон нутгийн өмчит байгууллагын удирдлага, нягтлангууд шилэн дансыг тогтмол сайн хөтлөж хэвших хэрэгтэй. Ингэснээр иргэд танай байгууллага татвар төлөгчдийн мөнгөөр юу зарцуулсан, зарцуулсан зүйс нь зөв, буруу эсэхийг мэдэж, хяналтаа тавьж ажиллах таатай нөхцөл бий болно. Хэрэв шилэн дансыг хөтлөхгүй, хоцроосон тохиолдолд иргэдийн төрд итгэх итгэл буурч, үйл ажиллагаа явахад хүндрэлтэй” талаар хэллээ.

Уг сургалтыг Баянзүрх дүүргийн Дотоод аудитын алба, Санхүү төрийн сангийн хэлтэс, Олон нийттэй харилцах хэлтсүүд хамтран зохион байгуулсан гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна