Цаг үе

“Дулаан шийдэл” төслийн суурин төлөөлөгчтэй уулзаж хамтран ажиллах санал солилцлоо

Утааг багасгах, байшинг дулаалах “Дулаан шийдэл II төсөл”-ийг Баянзүрх дүүрэгт хэрэгжүүлэх талаар “ЖересОУТББ-ын суурин төлөөлөгч Элайн Жарритай Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх болон холбогдох алба хэлтсийн дарга нар уулзаж санал солилцлоо.

Энэхүү төслийн эхний үе шат 2018-2022 онд хэрэгжсэн бөгөөд хоёрдугаар төсөл нь 2022-2026 онд хэрэгжиж байгаа юм байна. Өнгөрсөн жил нийслэлийн Сонгинохайрхан, Сүхбаатар дүүрэгт хэрэгжсэн бөгөөд энэ удаа Баянзүрх дүүрэгт хамтран ажиллах санал тавилаа.

Төслийн хүрээнд гэр хорооллын байшинтай өрхүүдэд суурь, хана, тааз, цонхны дулаалгын төрлүүдийг санал болгох бөгөөд сонирхож буй иргэд хөнгөлөлттэй нөхцөлтэй ногоон зээлд хамрагдаж болох юм байна. Ингэснээр янданг цөөлөх, утааг бууруулахад хувь нэмэртэй гэдгийг төслийн багийнхан хэлж байлаа. “Дулаан шийдэл” төсөлд хамрагдсан өрхүүдэд эрчим хүчний хэмнэлттэй өрх гэдгийг нь баталгаажуулсан гэрчилгээг олгох бөгөөд олон боломжуудыг санал болгож байгаа юм байна. Тиймээс энэхүү төслийг дэмжиж хамтран ажиллах боломжтой гэдгийг Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх хэллээ.

“Дулаан шийдэл” төслийг “ЖересОУТББ хэрэгжүүлдэг бөгөөд Европын холбоо санхүүжүүлдэг аж.

Leave a comment

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Валютын ханшийн мэдээ

Related Articles

Цаг үе

БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНДЭЭ ИДЭВХТЭЙ ОРОЛЦООРОЙ

Хаврын бүх нийтийн их цэвэрлэгээ 2023.04.14-ний өдөр 11:00 цагаас эхэлж, 90 минут...

Цаг үе

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Их засаг олон улсын их сургуультай хамтран ажиллахаар болж, өнөөдөр гэрээнд гарын үсэг зурлаа

Хамтын ажиллагааны хүрээнд цаашид аливаа сургалт, эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах, амжилт...

Цаг үеШуурхай зөвлөгөөн

Баянзүрх дүүргийн Удирдах ажилтнуудын хоёрдугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.

Баянзүрх дүүргийн Удирдах ажилтнуудын хоёрдугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.   Өмнөх зөвлөгөөнөөр...

Цаг үе

Цэргийн бүртгэл энэ сарын 20 хүртэл үргэлжилнэ

Нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэл 2023 оны нэгдүгээр сарын 4-өөс явагдаж эхэлсэн. Одоогоор...