Танилцуулга
ЭРХЭМ ЗОРИЛГО
Соёлын ордны эрхэм зорилго нь нийслэлийн баянзүрх дүүргийн хүн амд үзүүлэх соёлын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, гоо зүйн болон уран сайхны боловсрол, мэдрэмж, мэдлэгийг дээшлүүлэх, нийтийн соёл урлагийг хөгжүүлэх, соёлын үнэт зүйлсийг өвлүүлэн эзэмшүүлэх, соёлын олон талт үйл ажиллагааг жигд чанартай зохион байгуулахад оршино.
НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСАГ
Соёлын ордон нь жилдээ үзвэрийн танхимаар 38000 гаруй үзэгчдэд, нийтийн бүжгийн танхимаар 11000 гаруй иргэдэд, Нийслэл, дүүргийн захиалгат ажлууд болон нээлттэй хаалганы өдөрлөгүүд мөн бусад задгай талбайд 9800 гаруй иргэдэд соёл олон нийтийн үйл ажиллагааг хүргэж үйлчилдэг бөгөөд, жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөнд 35-40 ажлыг төлөвлөж, ажлын бүртгэл хөтлөлтөөр 130 гаруй соён гийгүүлэх ажил үйлчилгээг олон нийтэд хүргэж ажиллаж байна.
2014 онд 4 тэрбум төгрөгийн өртөг бүхий шинэ барилга 11 сарын 19 нд ашиглалтанд орсон. 500 хүний суудал бүхий Үзвэрийн танхим, Нийтийн бүжгийн танхим, Номын сан, орчин үеийн техник аппаратур бүхий хөгжим техник хэрэгсэл, Кино проектор, үндэсний хөгжим, цахилгаан хөгжмийн материаллаг баазтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Манай Соёлын ордон нь 25 ажиллагсадтай. Үүнээс эрэгтэй 12, эмэгтэй 13, соёл урлагийн мэргэжлийн ажиллагсад 10 байна.
УДИРДЛАГА, БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
Соёлын ордны дарга, соёлын менежер, зохион байгуулагч, дууны багш, Хүний нөөц сургалт хариуцсан, хэвлэл мэдээллийн ажилтан, соёлын өвийн ажилтан, номын санч, дууны технихч, ардын хөгжмийн багш, морин хуурын багш, бүжгийн багш, уртын дууны багш, цахилгаан хөгжмийн багш, нягтлан бодогч, нярав, 4 үйлчлэгч, бичиг хэрэг архивч, тайзны ажилтан, цахилгаанчин, мужаан сантехникийн ажилтан, 4 жижүүр