Танилцуулга

ЭРХЭМ ЗОРИЛГО
Дүүргийн эдийн засаг, нийгэм, хүн ам зүйн талаарх шинжлэх ухааны арга зүйгээр тооцсон, статистикийн үнэн бодит мэдээлэл, судалгаагаар нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд адил тэгш үйлчлэхэд оршино
НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСАГ
Нийслэлийн Статистикийн байгууллагын тогтолцоо нь албан ёсны статистикийн үйл ажиллагааг хараат бус, бие даасан байдлаар нийслэл хотын хэмжээнд төвлөрүүлэн эрхэлдэг бөгөөд Нийслэл, дүүргийн Засаг даргын дэргэдэх Статистикийн газар, хэлтсээс бүрдэнэ. Хороонд статистикийн үйл ажиллагааг хорооны Засаг дарга эрхлэн гүйцэтгэж байна. 2021 оны байдлаар Баянзүрх дүүргийн Статистикийн хэлтэс 9 албан хаагчын орон тоотой ажиллаж байна.
Үйлчилгээ
Статистикийн мэдээлэл нь албан ёсны болон захиргааны гэсэн 2 төрөл байна. Албан ёсны статистикийн мэдээллийг Үндэсний Статистикийн хороо, яам, төрийн бусад албан газар, бүх шатны Засаг дарга эрхлэн гаргадаг. Албан ёсны статистикийн мэдээлэл гэж Үндэсний Статистикийн хорооноос баталсан аргачлал, үзүүлэлтээр Статистикийн тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан эдийн засаг, хүн ам, нийгэм, байгаль орчны холбогдолтой үзүүлэлтээр гаргасан мэдээлэл, статистикийн үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан мэдээлэл юм. Захиргааны статистикийн мэдээллийг Үндэсний Статистикийн хорооноос баталсан, зөвшөөрсөн аргачлал, үзүүлэлтээр яам, Засгийн газрын агентлаг, төрийн бусад байгууллага, нутгийн захиргааны байгууллагын хэрэгцээнд зориулан цуглуулж боловсруулдаг. Дүүргийн Статистикийн хэлтэс нь долоо хоног, сар, улирал, хагас жил, бүтэн жилийн давтамжтай албан ёсны статистикийн 59 төрлийн мэдээ тайлан, захиргааны статистикийн 15 төрлийн мэдээг дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулахаар бүртгүүлсэн 15 мянган аж ахуйн нэгж, байгууллагаас авч нэгтгэн боловсруулан ажилладаг.
Бүтэц бүрэлдэхүүн

ТҮШИГ ХАШ-ЭРДЭНЭ
Хэлтсийн дарга
Утас: 99882339
khashaa0414@gmail.com
БАТБОЛД УРАНЧИМЭГ
Мэргэжилтэн
Утас: 89464633
uranchimeg_b@nso.mn
Пүрэвдорж ДУЛАМСҮРЭН
Мэргэжилтэн
Утас: 94621111
duya_0312@yahoo.com
Батхуяг ДЭЛГЭР
Мэргэжилтэн
Утас: 88001288
delger@nso.mn
Баатарчулуун УЯНГА
Мэргэжилтэн
Утас: 94285969
b.uyngaa5969@gmail.com