Танилцуулга
Баянзүрх дүүргийн Албан бус-насан туршийн боловсролын төв нь 2001 онд дүүргийн иргэд, хүн амын боловсролын төвшинг дээшлүүлэх, сургууль завсардалтыг бууруулах, боловсрол нөхөн олгох зорилгоор “Гэгээрэл хөгжлийн төв” нэртэйгээр анх байгуулагдаж, Боловсрол Шинжлэх Ухааны сайдын 2013 оны А/242 тоот тушаал, Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/1102, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 04 сарын 06-ны өдрийн А/122 тоот захирамжаар “Албан бус насан туршийн боловсролын төв” гэсэн нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Байгуулагдсан цагаас эхлэн өнөөг хүртэл 5825 суралцагч бага, суурь боловсрол нөхөн олгох сургалт болон бүрэн дунд боловсрол олгох сургалтад суралцаж, 361 суралцагч суурь боловсрол, 336 суралцагч бүрэн дунд боловсрол эзэмшиж дараагийн шатны их дээд сургууль , коллежид элсэн суралцсан.
ЗОРИЛГО
Дүүргийн хүн ам, иргэдэд хэрэгцээтэй боловсролыг тасралтгүй олгох орчин нөхцөлийг бүрдүүлж, амьдралынхаа туршид шаардагдах мэдлэг чадвар, зан чанарыг олгох, улмаар ямарч орчин нөхцөлд өөртөө итгэлтэй, бүтээлчээр хэрэглэж чадах чадамжийг суулгах замаар хувь хүнийг нийгэмд идэвхтэй байр суурь эзлэхэд нь дэмжлэг үзүүлж, чадваржуулж, тасралтгүй боловсрол олгоход оршино.
ЗОРИЛТ
Бүх насны иргэдийн насан туршийн боловсролын үнэ цэнэ, үзэл санаа, тасралтгүй байдлыг хангаж, бүх нийтийн ойлголт хандлага, чанар хүртээмжийг нэмэгдүүлж, тэгш боломжийг хангасан чанартай боловсролыг насан туршдаа суралцах боломжоор хангана.
БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
Захирал-1, сургалтын менежер-2, Нийгмийн ажилтан-1, Гэр бүлийн боловсрол хариуцсан арга зүйч багш, иргэний боловсрол хариуцсан арга зүйч багш, ёс суртахуун-төлөвшилтийн боловсрол хариуцсан арга зүйч багш, гоо зүйн боловсрол хариуцсан арга зүйч багш, амьдрах ухааны боловсрол хариуцсан арга зүйч багш, дүйцсэн хөтөлбөрийн сургагч багш -19, нягтлан бодогч-1, нярав-0.5/хавсран/, номын санч-0.5 /хавсран/, Архив, бичиг хэргийн ажилтан-1.5, үйлчлэгч-1 гэсэн нийт 27.5 багш албан хаагчдын бүтэц орон тоотой.