Танилцуулга

Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо нь анх 1964 онд байгуулагдсан. 43.000га газар нутагтай. Манай хороо 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар 9173 хүн амтай, нийт хүн ам орон сууцанд амьдардаг.
Манай 3 дугаар хороонд Ерөнхий боловсролын 33 дугаар сургууль, 10, 50, 52 цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг.
Манай хороонд “И-март”, “Миллианум” плаза зэрэг томоохон зах худалдааны төв байрладаг.
Ажилчид
Манай хороо 8 хэсэгтэй, нийт 18 албан хаагч төрийн анхан шатны үйлчилгээг иргэдэд хүргэн ажиллаж байна.
Хамтарсан баг
Баянзүрх дүүргийн 3 хорооны Хамтарсан баг нь гэр бүл, хүүхэд хамгаалаллын чиг үүргийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг.
Хамтарсан багийн ахлагчаар: Засаг дарга Ц.Ариунаа
Багийн гишүүдэд: Хорооны нийгмийн ажилтан Ц.Ариундарь, хорооны хэсгийн байцаагч О.Гансүх, Ч.Мягмарсүрэн, Өрхийн эрүүл мэндийн төвийн нийгмийн ажилтан Ч.Сувд-Эрдэнэ, 33-р сургуулийн нийгмийн ажилтан Н.Цэнд, Хөдөлмөр халамж үйлчилгээний мэргэжилтэн Б.Нандин-Эрдэнэ нар сонгогдон ажиллаж байна.
Өрхийн эрүүл мэндийн төв
Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны “Эмнэхүй” ӨЭМТ нь 1964 онд байгуулагдсан. Манай ӨЭМТ-ийн эрхэм зорилго “Бүх нийтийн эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг эрхэм болгох” юм.
Бид эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг Эмнэлгийн тусламж, үйлчилгээ, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ гэсэн төрлөөр иргэдэд үзүүлж байна.
“Эмнэхүй” ӨЭМТ нь нийт 14 эмч, ажилтны бүрдэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.