Үйл явдалЦаг үе

21-Р ХОРОО “ГАНЦЫН ЗАДГАЙ”-Д АМЬДАРДАГ ИРГЭД ГАЗАР ЭЗЭМШИХ ГЭРЧИЛГЭЭГЭЭ АВЛАА

Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албанаас өнөөдөр нээлттэй өдөрлөг зохион байгууллаа. Энэхүү өдөрлөгт 21 дүгээр хорооны иргэд оролцсон бөгөөд олон жил хүлээсэн газар эзэмших гэрчилгээгээ иргэд энэ үеэр гардан авсан юм. Тодруулбал тус хорооны “Ганцын задгайд” амьдардаг айлууд оршин суугаа газрынхаа гэрчилгээг авч чадалгүй олон жил болсон. Дүүргийн удирдлагууд болон УИХ-ын гишүүдэд санал хүсэлтээ ч хүргүүлж байсан. Тэгвэл тэдний хүсэлт биеллээ олж өнөөдөр ийнхүү газрын гэрчилгээгээ гардан авсан юм.

Уг арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан, Баянзүрх дүүргийн 21-р хорооны Засаг дарга Н.Эрдэнэзаяа, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Э.Бат-Өлзий нар оролцсон. Энэ үеэр УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан хэлэхдээ:

“Өнгөрсөн жилээс хойш манай 21-р хорооны иргэд газрын асуудлаар хүсэлт хүргүүлж өнөөдөр шийдэгдэж байгаад баяртай байна. Иргэд өөрийн гэсэн газартай болно гэдэг нь баялагтай болж, цаашлаад эдийн засгийн эргэлтэд оруулах боломж гэж би харж байна. 21-р хорооны хувьд дэд бүтэц, инженерийн шугам сүлжээний асуудал байгаа учраас Засгийн газар, Нийслэлтэй хамтарч “Дарь-Эх” дэд төвийн ажлыг хийхээр болсон. Ингэснээр иргэдийн өмнө тулгамдсан асуудлуудыг үе шаттайгаар шийдэгдэх боломжтой. 21-р хорооны хувьд хотын төвөөс 2-3км зайд байдаг хэрнээ өнөөдрийг хүртэл тог, цахилгааны асуудалтай байдаг. Энэ бүхнийг шийдэх болно” гэсэн юм.

Иргэдийн хувьд дэмжсэн зөв зүйтэй ажил зохион байгуулж байгаад талархаж, дэмжиж ажиллахаа илэрхийллээ гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.

Leave a comment

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Валютын ханшийн мэдээ

Related Articles

Үйл явдал

Хотын стандартыг хэрэгжүүлэх талаар уулзалт боллоо

Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2024 оныг “Тохижилт-Бүтээн байгуулалтын жил” болгон зарласан. Үүнтэй...

Үйл явдал

Цэргийн үүрэгтний үнэмлэх гардуулах хүндэтгэлийн арга хэмжээ боллоо

“Эх орны минь тусгаар тогтнол, батлан хамгаалах үүрэг бидэнд ирж байна гэж...

Үйл явдал

2024 оны 01 дүгээр сарын 17-ны шөнө орсон цаснаар зам талбайн арчилгаа цэвэрлэгээнд

“Баянзүрх Эко тохижилт, үйлчилгээ” ОНӨААТҮГ, “Грийн электриз инженеринг лед” ХХК, “Чингэлтэй ТҮК”...

Үйл явдал

Баянзүрх дүүрэг 2024 оныг “Хүүхдийг дэмжих жил” болгон зарлалаа

Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит XV дугаар хуралдаан болж өндөрлөлөө. Хурлаар нийтдээ...